Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

П.Анужин: УИХ-ын гишүүдийн ажиллах цар хүрээ, чиг үүргийг тодорхой болгож, илүү их ажиллуулаач

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:45 2020/12/03

ШУУД ҮЗЭХ:

https://fb.watch/28f4cpcbnK/

"Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд орох хүсэлтээ ирүүлсэн байна. Уг хүсэлтийг Хууль зүйн байнгын хороо дэмжсэн юм. 

Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд орохыг дэмжсэнээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 

15:40 2020/12/03

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авснаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Уг төслүүдийг Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан байна. 

Ийнхүү гишүүдийн олонхын саналаар уг өөрчлөлтүүдийг дэмжлээ. 

15:33 2020/12/03

УИХ-ын гишүүн П.Анужин: Ажлын хэсгээс оруулж ирсэн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ бид маш их цаг алдаж байна гэдэг дээр бусад гишүүдтэй санал нэг байна. 

Өдөр их тусам иргэдийн амжиргаа, бизнесийн орчин хумигдаж байна. Энэ үед урт хугацааны хэлэлцүүлэг, асуулт хариулт явуулж байх цаг биш. Энэ үед бид оновчтой шийдвэр гаргахын төлөө ухаанаа уралдуулж байх ёстой.  

УОК маш сайн ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд туслаарлагдсан хүмүүсээс вирус илрээд байгаа нв 21 хоногийн үр дүн шүү. Юм бүхэн болохгүй, урвуугаа хөмөрсөн юм шиг ярихаас илүү болж бүтэж байгаагаа хэлж ярьж байх нь зүйтэй. 

Иргэд өөрт тулгарч байгаа асуудлаар өөрсдийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүндээ ханддаг юм байна. Ингэхэд хүнсний тусламж эзэндээ очихгүй байна гэдэг гомдол маш их ирдэг. 

Хүнсний талон эзэндээ очихгүй, тусламж дэмжлэг байгаа онохгүй байна гэдэг шүүмжийг бид нягтлах хэрэгтэй байна. Холбогдох байгууллагуудад бичиг өгчихөөд хариу хүлээж суудаг цаг биш. УИХ-ын гишүүд өөрсдөө ч болов яваад газар дээр нь очиж танилцмаар байна. Гэтэл хатуу хөл хорионы үед би УИХ-ын гишүүн гээд айлаар ороод яваад байж болохгүй. 

Тиймээс УИХ-ын гишүүдийн ажиллах цар хүрээ, чиг үүргийг илүү тодорхой болгож өгөөч. Гишүүдийг илүү их ажиллуулаач гэдэг санал хэлье.

14:16 2020/12/03

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

“Коронавируст халдвар цар тахлын дотоодын халдвар бүргтгэгдэж, өвчлөл дэгдсэнтэй холбогдуулан эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, өвчлөлийн цар хүрээг нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх, иргэд ААН байгууллагад тулгарах хүндрэлийг хохирол багатай даван туулах чиглэлээр дараах 13 арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан байна. Үүнд: 

  1. Цар тахлын хүрээнд иргэн, ААН байгууллага, олон улсын хандивлагч байгууллагаас авсан зээл, тусламжийн зарцуулалтын явц, үр дүнг УИХ-ын Түр хороонд сар тутам тогтмол тайлагнах,
  2. Гамшгаас хамгаалах тухай хууль болон бусад хуулиудад өөрчлөлт оруулах, өвчлөлийн нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх саналаа УИХ-д танилцуулах,
  3. Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор олон улсын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөд тулгуурласан нэн хөнгөлөлттэй, уян хатан зээл, тусламжийн шинэ эх үүсвэр бий болгох, уг арга хэмжээнд шуурхай авч хэрэгжүүлэх,
  4. Иргэд, ААН-ийн банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хүүг бууруулах, зээл төлөлтийн хугацааг хойшлуулах болон хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр УИХ-ын 32 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх,
  5. Цар тахлын үед иргэдийн эрүүл мэндэд учирч болох эрсдэлийг удирдах чиглэлээр Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн санг байгуулах,
  6. Коронавируст халдварын эмчилгээ, оношилгооны төвийг бүсчилсэн хэлбэрээр аймаг орон нутагт байгуулж PCR оношлуур аппаратаар хангах,
  7. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймаг, сумдын ИТХ-ыг хийж, Засаг дарга нарыг томилох асуудлыг шуурхайлах,
  8. Түлш шатахуун, мах, зурил зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй, үнэ хөөрөгдөхгүй байхад чиглэсэн төлөвлөгөөг боловсруулах, нөөц бүрдүүлэх, хэрхэн хангах талаар цаагил авах арга хэмжээний талаар саналаа УИХ-д танилцуулах,
  9. Ажилласан жил, нийгмийн даатгалыг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилтийн хугацааг хойшлуулах асуудлыг судалж, санал боловсруулан УИХ-д танилцуулах,
  10. Түр хугацаагаар хөдөө орон нутгаас ирсэн иргэд болон оюутнуудыг шинжилгээнд хамруулан гэрт нь буцаах арга хэмжээг ойрын хугацаанл зохион байгуулах,
  11. Коронавируст халдварын вакциныг эхний ээлжинд худалдах авах чиглэлээр олон улсын байгууллагуудтай гэрээ хэлэлцээр байгуулах,
  12. Иргэд, олон нийтэд хуьвийн ариун цэврийг сахиж, хариуцлагатай байх, бусдын эрхийг хүндэтгэх талаарх мэдээлэл, сурталчилгааг идэвхжүүлэх,
  13. ДЭМБ-ын зөвлөмж, эрдэмтэн судлаачдын саналыг харгалзан “Коронавируст халдвар /КОВИД19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахтухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах эсэх тухай саналаа УИХ-д хуулийн үйлчлэал дуусахаас өмнө танилцуулж шийдвэрлүүлэх хэмээн заажээ. 