Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхийг хойшлуулав

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх байсан ч АН-ын бүлгийн хүсэлтээр уг асуудлыг хойшлууллаа. 

УИХ дахь АН-ын дарга Д.Ганбат "Энэ асуудалд дээр АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах саналтай байна. Бид Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг нэлээд нягталж ярих ёстой гэж үзэж байна. Мөн тодорхой байгууллагуудаас санал авах, өмнөх сонгуулиудтай холбоотой алдаа дутагдлын нягталж үзэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна" гэв. 

Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Ардчилсан намын бүлгийн хүсэлтийг хүлээн авч тав хоногийн завсарлага өгөв.