Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын нөхөн сонгуулийн тухай асуудлыг хэлэлцэхийг хойшлуулав

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн товыг тогтох асуудлыг хэлэлцэхээр товлосон байсан.

Гэвч УИХ дахь МАН-ын бүлгээс уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргав. 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн асуудлыг өнөөдөр хэлэлцүүлэхээр оруулсан байна. Сонгуулийн тухай хуулиар орон гарсан тохиолдолд 50 хоногийн дотор шийдвэрлэхээр байгаа. Энэ хугацаа арванхоёрдугаар сарын 13-нд байгаа. Энэ асуудлыг бэлтгэл хангагдаагүй байна. Улс төрийн асуудал учраас тодорхой хүрээнд ярих, зардлын тооцоог бэлтгэх ажлууд байгаа учраас өнөөдрийн хэлэлцэх асуудлаас нэг долоо хоногоор хойшлуулж өгнө үү гэдэг горимын санад гаргаж байна.” гэв. 

Ийнхүү УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийн товыг тогтох асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр болов. 

 

Зураг
13 | 16 | 16 цаг