Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

"БНХАУ-аас Монгол Улсад PCR шинжилгээний дөрвөн тоног төхөөрөмжийг ойрын хугацаанд хүлээлгэн өгөхөөр болсон"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

БНХАУ-аас манай улсад коронавирусийн PCR оношилгооны дөрвөн аппарат хандивлах гэж байгаа талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-аас Монгол Улсыг цар тахалтай тэмцэхэд нь зориулж тоног төхөөрөмж хандвлахаар болсон талаар хэвлэлүүд мэдээлсэн. Яг ямар тоног төхөөрөмж хандивлахаар болсон юм бэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад Д.Нарангэрэл "БНХАУ-ын Гадаад хэргийн сайд манай улсад өнгөрсөн есдүгээр сард айлчилсан. Энэ айлчлалынхаа үеэр манай улсыг коронавируст халдвартай тэмцэхэд тусламж үзүүлэхээр тохирсон.

Манай улсад коронавирусийн халдвар дотоодод гарсантай холбогдуулан БНХАУ-ын Засгийн газраас манай оронд олгох гэж байгаа тусламж дэмжлэгээ дотоодод халдвар тархсантай холбоотойгоор нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн тухай бидэнд мэдэгдсэн.

Уг тусламжийн хүрээнд зайлшгүй шаардлагатай PCR-ийн дөрвөн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхөөр болсон байна. Үүний дагуу бид тухайн тоног төхөөрөмжийг ойрын өдрүүдэд хүлээж авахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа.

PCR шинжилгээний дөрвөн тоног төхөөрөмжийг манай улс хүлээж авснаар коронавирусийг илрүүлэх лабораторийн оношилгооны хүчин чадал улам нэмэгдэх юм" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/675044370072767

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.