Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдрийн байдлаар 556 мянган иргэнд 38.6 тэрбум төгрөгийн халамж олголоо"

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:37 2020/11/24

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Коронавирус анх Уханьд гарахдаа нэлээд хүнд хэлбэрээр илэрч байсан гэдэг мэдээлэл бид авч байсан. Энэ тахал уу уу ханиад уу гэдгийг Эрүүл мэндийг сайдаас тодруулмаар байна. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Вирус мутацид орж байгаа тохиолдол олон улсад бүртгэгдэж байгаа. 

Ер нь нийт өвчилж байгаа тохиолдлын 80 хувь нь хөнгөн хэлбэрээр тусаж байна. Мөн манай улс эрт илрүүлэлт хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа учраас хөнгөн тусаж байгаа. 

Түүнчлэн дархлаа тогтолцооны хувьд хүн бүр газар орон, идэж ууж байгаа зүйлээсээ шалтгаалан өөр өөр байдаг. Энэ дээр манай улсын онцлогтой зүйлүүд байх талтай. 

13:01 2020/11/24

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/watch/?v=3703952832982688

12:00 2020/11/24

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах Түр хорооны хуралдаан эхэллээ.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, голомтыг хумих таслан зогсоох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа. Тэрбээр “Дэлхийн 62 улс орон манай улстай адил дотооддоо хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна. Өнөөдрийн байдлаар манай улсад батлагдсан тохиолдол 672 боллоо. Үүнээс дотоодын халдварын тоо 253 байна. 253 тохиолдлын 54 нь Улаанбаатар хотод байгаа юм.

Арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс хойш PCR-ын шинжилгээнд 18 мянган иргэнийг хамрууллаа. Улаанбаатар хотод 111 цэгт шинжилгээ авч байна. Сэлэнгэ аймгийн хувьд гурван газарт коронавирусийн батлагдсан тохиолдол илэрсэн. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумын иргэнийг шинжилгээнд хамруулах ажил 84 хувьтай явагдаж байна.

Сэлэнгэ аймагт нэмэлтээр PCR аппарат суурилуулж ажиллалаа. Дархан-Уул аймагт төмөр зам дагасан 20 тохиолдол бүртгэгдээд байгаа. Тус аймгийн 21,370 иргэнээс шинжилгээ авлаа. Орхон аймагт төмөр зам дагасан 17 тохиолдол бүртгэгдсэн. Тус аймагт анхаарал хандуулж байгаа нэг цэг бол "Эрдэнэт үйлдвэр".

Тус үйлдвэрийн 6,600 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулсан. "Эрдэнэт үйлдвэр" өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд ажиллаж байгаа. Зам-Үүд дээр өдөрт 150 хүртэлх машин нэвтрүүлэх шаардлагыг Хятадын талаас тавьсан. Үүний дагуу эхний шинжилгээ өгсөн жолооч нар хилээр гарч эхэлсэн.

Өмнөговь аймгийн уурхайнуудад онцгой дэглэм сахиулж, 6,000 гаруй жолоочийг шинжилгээнд хамруулах ажил эхлээд байна. Гашуунсухайт болон Шивээ хүрэн дээр нүүрсний хангамжийн асуудал явж эхэлсэн. Өчигдрөөс нөөцийн махны худалдааг зогсоосон.

Одоогоор махны нөөцтэй холбоотой асуудал үүсээгүй байна. Өнөөдрийн байдлаар 556 мянган иргэнд 38.6 тэрбум төгрөгийн халамж олголоо. 20 мянган иргэний банкны картыг шинэчилж, хүргүүлэх ажлыг зохион байгууллаа.

15,600 гаруй төмөр замын ажилчдыг шинжилгээнд хамруулж дууслаа. Тэс, Арьцсуурь, Ханх, Ульхан, Боршоо, Эрээнцав боомтуудыг түр хаагаад байна.

Дэлхий нийтэд коронавирусийн долоон вакцин гуравдугаар үеэ давлаа гэж зарлаад байна. Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад байгаа. 

Манай улсын Засгийн газар Дэлхийн банкнаас  коронавирусийн вакцинтай холбоотой 50.7 сая ам долларын зээл авах асуудлын хурал арванхоёрдугаар сарын 07-ны өдөр болно. Гаалийн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой нэмэлт зохицуулалтууд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар орно” гэлээ.

Хуралдаанаар Цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонсож, Засгийн газарт чиглэл өгөх Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.  