Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

"ХӨСҮТ ачааллаа дийлэхээ боливол Яармагийн 300 ортойгоос гадна бусад эмнэлэгт COVID-19-тэй өвчтөнийг эмчлэх ор бэлдсэн"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа тандалт судалгаа, оношлуурын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Түргэвчилсэн оношлуурыг бид тандалт судалгаа хийхдээ ашигладаг. Одоогоор дам буюу хоёрдогч хавьтлуудыг түргэвчилсэн оношлуураар шинжилж байгаа. Оношлуурын хувьд одоогоор тулгамдсан асуудал байхгүй бөгөөд одоогоор хангалттай ашиглагдаж байна.

Харин шинжилгээний хувьд, ялангуяа хотод гацсан иргэдийн шинжилгээг бид 119.mn болон 1800-0119 гэсэн утсаар цаг товлож, цэгүүд дээрээ шинжилгээ авч байгаа.

Ер нь хотод мэргэжлийн зэргийн шалгалт өгсөн, резидент эмч нар болон оюутнуудыг ойрын хугацаанд зохицуулалт хийж аймаг, аймгуудад нь хүлээлгэн өгөх ажиллагааг зохион байгуулна.

Түүнээс гадна ХӨСҮТ ачааллаа дийлэхээ боливол Яармагийн 300 ортой эмнэлгээс эхлээд бусад эмнэлэгт COVID-19-тэй өвчтөнийг эмчлэх ор бэлдсэн байгаа.

Бид технологийн дэвшлийг ашиглахаар судалж байна” хэмээн хэлэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/392876065463278

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.