Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Халтар: Төмөр замын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж буй хэвлэлийн хурал сэтгүүлчдийн асуулт хариултаар үргэлжилж байна.

Энэ үеэр "Төмөр зам хэвийн ажиллах боломжтой юу. Говьсүмбэр аймагт халдвар илэрсний дараа төмөр замын дагуу халдвар тархах эрсдэл байгаа гэж байна" хэмээх асуултад Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Төмөр зам дээр нөхцөл байдал амаргүй байгаа. Гэхдээ бид арга хэмжээг авч байна.

Дархан, Сүхбаатар өртөөнөөс томилолтоор бусад өртөөнд ажилласан болон бусад өртөөнөөс Сүхбаатар өртөөнд ажилласан хүмүүсийн тоог гаргасан. Нийт 952 хүн хөдөлгөөнд орж ажилласан байна.

Иймд Эрүүл мэндийн яамтай хамтран өнгөрсөн шөнө 952 хүнээс 621 хүнийг шинжилгээнд хамруулсан. Үүнээс 248 хүнийг Улаанбаатар хотод шинжилснээс Улаанбаатар өртөөний нэг ажилтан эрсдэлтэй нөхцөлтэй байгаа. Бусад хүний хариу нь СӨРӨГ гарсан тухай мэдээллийг өнөөдөр 07:30 цагт мэдээлэл өгсөн. 

Үлдсэн ажилтнуудыг өнөөдөр шинжилгээнд бүрэн хамруулж дуусна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан төмөр замд хамгийн эрсдэлтэй гурван ажлын байрыг гаргасан.

  1. Тооцооны төвүүд. Энд зорчигчдын тасалбар зардаг, ачаа тээврийн төлбөр тооцоог хийдэг. Зорчигчийн галт тэрэг зогссон тул эрсдэлийг хааж байгаа. Ачаа тээврийн тухайд өдөрт 2-3 удаа ариутгал халдваргүйтгэл хийж байна.
  2. Зорчигчийн галт тэрэгний үйлчлэгчид. Гэхдээ зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн зогссон тул эрсдэл хаагдсан.
  3. Хэсгийн өртөөний хооронд ажилладаг машинистууд. Тэднийг өртөөн дээрх амралтын байруудад тусгаарлах байрыг бэлдэж, аяллын дараагаар амрах байрандаа амарч, дараагийн аялалдаа гарах зохион байгуулалтыг өнгөрсөн шөнөөс хийж эхэлсэн.

Одоогоор төмөр замын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна" гэв.

ВИДЕО:
https://fb.watch/1QqLmwdxW0/