Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагвасүрэн: Картын болон их, бага дүнтэй бүх төлбөр тооцоог хэвийн гаргаж байна

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газраас гаргасан шийдвэрээ танилцуулах үеэр банкны салбарын нөхцөл байдлын талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нийт банкны салбараас сая 366 мянган зээлдэгчдэд 17.2 их наяд төгрөгийн зээл олгосон. Үүнээс 9.2 их наяд төгрөг нь хэрэглээний буюу иргэдийн зээл байна. 11 сарын 10-наас хойш банкны салбар цахимаар ажиллаж байгаа. Картын, бага дүнтэй, их дүнтэй гээд бүх төлбөр тооцоог хэвийн гаргаж байна. Сүүлийн 10 хоногоос харахад өдөрт дунджаар сүүлийн 584 мянган ширхэг картын гүйлгээ гарч байна. Мөнгөн дүн нь 14.8 тэрбум төгрөг.

4,300 АТМ машин ажиллаж иргэд бэлэн мөнгө гаргаж авч байна. Дундаж дүн нь 2.8 сая төгрөг.

Их дүнтэй гүйлгээний өдрийн дундаж нь 5 их наяд төгрөг байгаа. Хорио цээрийн дэглэмийн үед ингэж төлбөр тооцоо хийгдэж байгаа нь хэвийн ажиллаж буйн илрэл.

Банкууд өнөөдрийг хүртэл хаалттай байгаа ч онгойход бэлэн. Гэхдээ заавал зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулах гэдэг утгаар хүсэлтээ явуулсан. Банкуудын хувьд аль салбар нь яаж, хэрхэн ажилах вэ гэх арга хэмжээгээ бэлэн болгочихсон хүлээж байгаа" гэв.

Видео үзэх:

https://fb.watch/1Qs4u0HDdE/