Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Зуслангийн хөдөлгөөнийг 100 хувь нээлттэй орхивол хөл хөдөлгөөн нэмэгдэхээр байгаа тул хязгаарласан"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Зуслангийн бүсийн хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар иргэд төөрөлдөөд байна. Үүнийг нэг талд нь гаргаж өгөөч” гэсэн сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өглөө.

Тэрбээр “Тав хоногийн хугацаатай бүх нийтийн бэлэн байдлыг УОК-оос анх зарлах үед тухайн өдрүүдийг зусландаа өнгөрөөх, агаарт гарах хүсэлтэй иргэдийг нээлттэй орхисон. Гэвч нөхцөл байдал цаг, минутаар өөрчлөгдөж байна.

Бүх нийтийн бэлэн байдлыг дахиад 14 хоногоор сунгасан. Хөл хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор цагдаагийн алба хаагчид дүүрэг бүрд хяналт тавьж ажиллаж байгаа.

Зуслангийн бүсийн хөдөлгөөнийг 100 хувь нээлттэй гэж хэлж болохгүй нөхцөл байдал үүссэн. Хэрвээ зуслангийн хөдөлгөөнийг нээлттэйгээр орхичихвол хөл хөдөлгөөн нэлээд нэмэгдэхээр байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт амьдардаг хүн тэрэлж рүү, Гачуурт руу явах байдал үүсэхээр байгаа юм.

Тиймээс энэ нөхцөлийг харгалзан хөл хөдөлгөөнийг хязгаарласан юм. Гэхдээ яг тухайн дүүрэгт амьдардаг иргэн зусландаа орж, гарах нь нээлттэй байгаа" гэлээ.

Үргэлжлүүлэн "Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар салбар бүрийн COVID-19-ийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ тайлагнана. Та бүхэн эдийн засаг, аж ахуйн нэгжтэй холбоотой мэдээллүүдийг маргааш авч болно” хэмээн хэлэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/426830948313237