Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: COVID-19-ийн эсрэг вакцин гарвал манай улс хүн амынхаа 60-80%-ийг дархлаажуулна гэж төлөвлөсөн

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

COVID-19-ийн вакциныг ДЭМБ баталбал манай улс хүн амынхаа 60-80 хувийг дархлаажуулах төлөвлөгөөтэй байгааг Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.

Тэрбээр "Дэлхий дахинд 130 гаруй үйлдвэр коронавирусийн эсрэг вакцины судалгаа хийж буй. Тэдгээрээс одоогоор 10 орчим нь амжилттай явж байгаа.

Сүүлд хоёр үйлдвэрийн бүтээсэн вакцин 90-94 хувийн үр дүнтэй гэсэн мэдээлэл олон нийтэд цацсан.

Монгол Улсын хувьд тухайн вакцинуудыг ДЭМБ баталгаажуулсны дараа дархлаажуулалтын хуулийн дагуу хийнэ. Бид дархлаажуулалтыг авах, түгээх төлөвлөгөөгөө гаргасан.

Тодруулбал, хүн амынхаа 60 хувийг, цаашлаад 80 хувийг вакцинжуулна гэсэн төлөвлөгөөг гаргасан.

Үүнд Засгийн газар, олон улсын байгууллагаас мөнгө гаргах зэрэг арга хэмжээг төлөвлөсөн тул холбогдох байгууллагуудтай харьцаж байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/904614583406439

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 18 | 17 цаг