Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Тэжээвэр амьтан ханиалгах, хоолой нь сөөх, зан араншин нь өөрчлөгдөх шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн байгууллагад хандаарай"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Гэр хорооллын иргэд нүхэн жорлонгоо хэрхэн халдваргүйжүүлэх вэ?

-Нүхэн жорлон бол хамгийн эрсдэл дагуулсан зүйл. Энэ нь зөвхөн коронавируст халдвар ч бус бусад халдваруудад маш их нөлөөлдөг.

Тиймээс юуны өмнө гэр хорооллын иргэд 00 орохдоо өмсдөг тусдаа гуталтай байх, дараа нь заавал савантай усаар гараа угааж хэвших шаардлагатай.

Ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэлтийн уусмалыг жорлондоо хийх, мөн хөлөө тавьдаг тавцангуудаа аль болох халдваргүйжүүлэх нь халдвар дамжих эрсдэлээс сэргийлэх чухал арга юм.

-Цар тахлын энэ үед гэртээ амьтан тэжээдэг иргэд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөх вэ?

-Дэлхий дахинд халдвар анх бүртгэгдэж байх үеэс л муур, нохойд коронавирусийн халдвар илэрсэн тохиолдол гарсан. Гэхдээ амьтад хоорондоо халдвар дамжуулсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй. Харин нохойноос халдвар дамжсан тохиолдол бүртгэгдсэн байна. 

АНУ-д гэхэд дөрөвдүгээр сараас хойш нэг бар, нэг арслан, 31 муур, 23 нохой, 11 усны булга коронавирусийн халдвар авсан гэх судалгаа мэдээлэл бий.

Амьтдаа бүртгэлжүүлдэг, бүх тэжээвэр амьтнаа хянасан орны жишээ л ийм байна. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хот болон төв суурин газрууд золбин нохой маш их болсон. Дээрээс нь эзэнтэй ноход тэр болгон вакцинд хамрагдсан тохиолдол байхгүй байна.

Тиймээс өмнө гэрийн тэжээвэр амьтдыг халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталдаг гэр бүлийн нэг хүн нь хариуцаж хооллож, өтгөн шингэн бүх асуудлыг нь зохицуулдаг байх ёстой.

Орон сууцны айлуудын хувьд гэрийн тэжээвэр амьтныхаа хэвтдэг дэвсгэр зэргийг байнга халдваргүйтгэх, тэжээвэр амьтадтайгаа ойртсоны дараа заавал гараа угааж, ариутгах нь чухал.

Мөн амьтдынхаа зан араншинд үргэлж ажиглалт хийх хэрэгтэй. Судалгаагаар гэрийн тэжээвэр амьтан ханиалгах, хоолой нь сөөх, зан араншин нь өөрчлөгдөх шинж тэмдэг илэрсэн байсан.

Иймд дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай мэргэжлийн байгууллагад хандаж, тусгаарлах нь зөв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/904614583406439

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 12 | 11 цаг