Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Сэлэнгэ аймагт 19 хүний сорьц түргэвчилсэн тестээр эерэг гарсан. Гэхдээ PCR-ын шинжилгээгээр баталгаажуулна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сэлэнгэ аймагт өчигдөр нийт 22 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад, эерэг гарсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?" гэсэн сэтгүүлчийн асуултад хариуллаа.

Тэрбээр хэлэхдээ "Сэлэнгэ аймагт эхлээд нэг гэр бүлийн гурван хүн өвчилсөн. Гурвуулаа ХӨСҮТ-д ирж тусгаарлагдсан. Дараа нь өөр нэг хүн тус аймагт коронавирусийн халдвараар өвчилсөн.

Одоогоор Сэлэнгэ аймагт тухайн хүний ойрын болон холын хавьтлуудыг түүж, тандалтын зорилгоор сорьцыг цуглуулж байгаа. Үүнээс 19 хүний түргэвчилсэн тестээр авсан шинжилгээний хариу эерэг гарсан. Гэхдээ түргэвчилсэн тестээр эерэг гарсан сорьцыг бид PCR-аар заавал баталгаажуулна. Түрүүчийн батлагдсан тохиолдлуудтай холбоотойгоор бид халдвартай хүний ойрын хавьтлуудыг тусгаарласан байсан. 

Өөрөөр хэлбэл, түргэвчилсэн тестээр хариу нь эерэг гарсан дээрх хүмүүс нь ойрын хавьтал буюу тусгаарлагдсан байсан гэсэн үг" гэв.

Үргэлжлүүлэн "Түргэвчилсэн тест ач холбогдлоо өгч байна. Ямар ч улс оронд 6,000 орчим хүний сорьцод нэгэн зэрэг PCR шинжилгээ хийхгүй, түргэвчилсэн тестээ ашигладаг.

Түргэвчилсэн тестээрээ ойрын болон хоёр дахь хавьтал болсон хүмүүстээ урьдчилж сорил тавиад эерэг гарсан хүмүүстээ онцгой анхаарч, PCR шинжилгээг үргэлжлүүлнэ.

Сөрөг гарсан хүмүүсийг ч PCR  шинжилгээгээр баталгаажуулж байгаа. Ямартай ч онош баталгаажсаны дараа мэдээлнэ" гэдгийг хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/904614583406439

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 12 | 11 цаг