Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

МИАТ компани Улаанбаатар-Берлин чиглэлд хоёр удаагийн карго нислэг үйлджээ

Н.Урантулга, iKon.mn
2020 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Covid-19” цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагууд байнгын бэлэн байдалд ажиллаж, байгууллага бүрийн хариуцлагатай жижүүр хоёр цаг тутамд  мэдээлэл авч, дотоод цахим шуудангаар ЗТХЯ-ны удирдлага, шуурхай штабтаа тайлагнаж байна.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг бүрэн зогсоосон.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар,

  • Олон улс, улсын чанартай авто зам дагуу ихэнх нутгаар тэнгэр бүрхэг, зарим хэсгээр бага зэргийн салхитай байсан.
  • “УБТЗ” ХНН-ийн галт тэрэг хойд, урд чиглэлдээ 21.8 тонн ачаа тээвэрлэсэн бол,
  • “МИАТ” ТӨХК Улаанбаатар-Берлин, Берлин-Улаанбаатар чиглэлд хоёр удаагийн карго нислэг үйлдэж нийт 41.3 тонн ачаа тээвэрлэжээ.

Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед салбарын бүх байгууллага, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв” УТҮГ, “Далайн захиргаа” УТҮГ ажлын байр болон тээврийн хэрэгсэл, байгууламжуудад тогтмол ариутгал, халдваргүйтгэл хийн ажиллаж байгааг ЗТХЯ-наас мэдээллээ.

Зураг
13 | 16 | 16 цаг