Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталбал өдөр шөнөгүй ажиллаж байгаа хүмүүст дэмжлэг болж чадна"

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хэвлэлийн хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Амь нас аюулгүй байдалд нэн хүнд нөхцөл буюу нэгдүгээр цэг дээр 1,573 эмч, сувилагч, ажилтан ажиллаж байна.  

1,362 резидент эмч, хил хамгаалах байгууллагын 5,474 болон цагдаа тагнуулын алба хаагч, дотоод хэргийн их сургуулийн 2,100 орчим сонсогч, онцгой байдлын 2,242 алба хаагч, мэргэжлийн хяналтын 1,196 алба хаагч Монгол Улсын аюулгүй байдлын төлөө ажиллаж байна. Тиймээс нийт иргэдийнхээ өмнөөс эдгээр алба хаагчид талархал илэрхийлж байна.

 Халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталбал өдөр шөнөгүй ажиллаж байгаа хүмүүст дэмжлэг болж чадна. Энэ онцгой цаг үед мэдээлэл шуурхай байх гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ шуурхай байна гэдэг нь дахин нягтлахгүйгээр байж болохгүй.

Коронавирусийн талаарх мэдээлэл дээр хэн нэгнийг ялгаварлан гадуурхахгүй байхад, хувийн нууцад хүндэтгэлтэй хандахад анхаарах хэрэгтэй. Алдаа оноотой мэдээлэл гаргасан бол залруулга гаргах нь чухал байна. Хамтын хүчээр үүсээд байгаа нөхцөл байдлыг даван туулна” гэлээ.