Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Гэртээ хүүхдийнхээ дархлааг дэмжих хөгжилтэй 7 арга

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 11 сарын 15
Сурталчилгаа

Улс орон даяар Ковид нөхцөл байдал таатай бус болж байгаа хэдий ч бид тайван байж, аюулгүй байдлаа ханган заавар зөвлөмжүүдийг сайтар дагаж хариуцлагатай бас өөдрөг байх нь чухал билээ. Гэр гэрээсээ гарч чадахгүй байгаа энэ үед хүүхдүүддээ илүү их цаг зав зарцуулж хамтдаа хөгжилдөнгөө  дархлаагаа дэмжих сайхан санаануудыг танд хуваалцаж байна.

1. Хамтдаа дасгал хийх

Дасгал хөдөлгөөн дархлааг дэмжих хамгийн  сайн аргуудын нэг. Дасгал хөдөлгөөн хийснээр амьсгал – зүрх болон булчингийн үйл ажиллагаа сайжирна, ясны бүтэц бэхжиж, бодисын солилцоо сайжран биеийн ерөнхий байдал сайжирдаг. Хамгийн чухал нь өдөр бүр тогтмол дасгал хөдөлгөөн хийх юм.Хүүхдэд сонирхолтой байх үүднээс цоглог дуун дээр хамтдаа бүжиглэсэн ч болно.

2. Ванн дүүрэн хөөстэй усанд хамтдаа тоглох

Халуун бүлээн усанд өдөр бүр хүүхдээ усанд оруулах нь ханиад томуунаас сэргийлнэ. . Уснаас гаргаж,  оруулахдаа салхи авахуулж, дааруулахгүй байх үүднээс  бүрэн хувцасласны дараа угаалгын өрөөнөөс гаргахаа мартуузай. Усанд оруулахдаа хөгжилтэй байлгах зорилгоор  ванн дүүрэн хөөс бэлдээрэй.  Хүүхдүүдэд дүр оноож өгөн хамтдаа далайн дээрэмчид болж тоглож яагаад болохгүй гэж?

 

Лаванда цэцгийн хандтай байгалийн гаралтай хөөс нь сэтгэл санааг дээд зэргээр тайвшруулахаас гадна анхилам сайхан үнэр нь таатай мэдрэмжийг төрүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээлэл

3. Өөрсдийн гараар хийсэн бүтээлээр гэрээ чимэх

Хэрэглээд дууссан тосны саваа үсний боолтуудаа хийдэг сав болговол ямар вэ? Хүүхдийн бүтээлч сэтгэлгээ хөгжихөөс гадна хамтдаа бүтээх сайхан дурсамжуудын нэг болно. Аливаа хүн бүтээлч үйл ажиллагаа хийн нэг зүйл дээр бүрэн анхаарлаа төвлөрүүлэхэд амралт болдог бөгөөд хүүхдийн жижиг гарын булчингууд хөгжих болно.

 

4. Өөрсдийн жороор зайрмаг хийж идэх

Амин дэмтэй тэжээллэг хоол хүнсийг тогтмол хэрэглээрэй. Дуртай жимсээ өөр өөр хэлбэрээр хэрчин  тарганд  хийж хөлдөөгөөд 2 цагийн дараа шинэхэн жороор хийсэн зайрмагаа хамтдаа амтархан идээрэй.

5. Бие биенийхээ хөлөнд массаж хийж өгөх

Хөлийн уланд хүний бүх дотор эрхтэнтэй холбоотой мэдрэлийн цэгүүд байдаг. Эрүүл мэндийг хамгаалах хамгийн энгийн арга бол хөлний массаж болно. Хөлний массаж нь бие организмыг тайвшруулан амраахаас гадна ачааллыг багасгаж стресс ядаргааг тайлна.

 

100 хувь органик байгалийн гаралтай энэхүү тос нүүр, уруул, гар, хөл, тохой гээд чийгшил хэрэгтэй хэсэг бүрт түрхэх боломжтой.  Ши самрын тос гүн чийгшил өгч, лаванда цэцгийн охь нь таны арьсыг тайвшруулж, бүйлс самрын тосны омега 6 болон 9 нь тэжээл өгч арьсыг зөөлрүүлдэг. Худалдаж авах

6. Мөрөөдлийн байшингаа урлах

Органик баримлын шавар хийх маш энгийн аргыг зааж өгье. Гурилыг ургамлын тосоор зуурч анхилам үнэртэй эфирийн тос хийгээрэй. Ингээд нэг удаагийн тавган дээр гурилаараа хүүхэдтэйгээ мөрөөдлийн байшингаа хийгээрэй. Байшингийн дээвэр, хаалга, цонхыг дуртай өнгөөрөө усан будгаар будаарай. Таны хүүхдийн мөрөөдлийн байшин ямар болсон вэ? Эфирийн тос худалдаж авах

 

7. Хамтдаа тэжээллэг хоол хийж идэх

Илүү их ногоон өнгийн ургамлыг хоол хүнсэндээ хэрэглэхийг эрмэлзээрэй. Хамтдаа дархлаа дэмжих брокколи шөл хийгээрэй. Ингэхдээ брокколигоо хүүхдээрээ угаалгах, сонгино арилгах гэх мэт чадах ажлыг нь даалган хамтдаа хийгээрэй.

 

Орц:

  • Брокколи – 400 гр,
  • Ус – 4 аяга (брокколиг давтал)
    • Сармис – 2 хумс
    • Давс, перец
  • Хачир:
    • Яншуй
    • Цөцгий

​Хийх заавар:
1. Брокколигоо сайтар угааж жижиглэнэ.
2. Брокколи, сармис, тахианы шөл эсвэл устайгаа хольж, давсаар амтлан буцалгана. Тахианы шөл илүү амт оруулдаг ч байхгүй эсвэл цагаан хоолтон бол ус хэрэглэсэн ч болно. Брокколи өөрөө их амттай хүнсний ногоо.
3. Таван минут дунд зэргийн гал дээр буцалгаад, шөлөө шүүж авна.
4. Ногоогоо холигчид хийгээд, (эсвэл гар холигч ашиглаж болно) дээрээс нь шөлнөөсөө шаардлагатай хэмжээгээр нэмж, зутан болтол нь миксердэнэ.
5. Ингээд аягалаад зөөхий, яншуй, хүсвэл перецээр амтлаад боллоо.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.