Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19-ийн оношлуур хадгалалтын тусгай горим шаарддаг тул хэт олноор авч нөөцлөх нь аюултай"

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. 

ШУУД ҮЗЭХ:

https://fb.watch/1L0yh4Tu_d/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө.

КОВИД-19 халдвар дэлхийн 218 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 52.4 сая хүн халдвар авч, 1.2 сая хүн эндсэн байна. 

Сүүлийн 24 цагт 600 гаруй мянган хүн халдвараас өвчилсөн нь дэлхий дахинд нэг өдөрт хамгийн олон хүн халдвар авсан өдөрт тооцогдож байна. Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагт 9,000 гаруй хүн нас барсан байна. 

Манай улсад 416 хүн халдвар авсан байгаа. АНУ-д сүүлийн нэг өдөрт 200 гаруй мянган хүн халдвар авсан нь сүүлийн гурван сарын хамгийн өндөр үзүүлэлт болж байна. 

Манай улсад одоогийн байдлаар 450 гаруй эмч, мэргэжилтнүүд 24 цагаар ажиллаж, коронавирустэй тэмцэх ажилд оролцож байна. Иргэд зөвлөмжийн дагуу 119, 1800-0119 утсаар 3,000 гаруй хүн зөвлөгөө авсан байна.

Иргэд аль болох эмнэлгийн байгууллагаар очихгүй байх хэрэгтэй сануулав. 

Түүнчлэн Д.Нарангэрэл оношлуурын хомсдлын талаарх сэтгүүлчийн асуултад "Коронавирусийн оношлуур анх удаа Японд гарахад Монгол Улс авч хэрэглэсэн. Энэ цагаас эхлээд Засгийн газар, ДЭМБ, хандивлагч орнуудын тусламжтайгаар оношлуурын хангалтаа авсан. Оношлуур хангалттай байгаа.

Өчигдөр ээлжит нэмэлт татан авалтаа хийсэн.

Коронавирусийн оношлуур нь тусгай хадгалалтын горим шаарддаг, хадгалах хугацаа богино байдаг тул хэт олноор авч нөөцлөх нь оношлуурыг устгахад хүргэх аюултай. Тиймээс бид оношлуурыг ойр ойрхон татан авч ирсэн. Одоо ч энэ зарчмаараа ойр ойрхон хангалтаа аваад явж байгаа. Хомсдол байхгүй" гэлээ. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.