Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд үйл ажиллагааг нь ХЯЗГААРЛААГҮЙ байгууллагууд

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед мэргэжлийн байгууллагууд өнөөдрөөс хяналтаа чангатгаж эхэлжээ.

Тухайлбал, онцын шаардлагагүй явж байгаа иргэдийг гэртээ буцаж орохыг зөвлөж байгаа бөгөөд энэ нь коронавирусийн халдвараас хамгаалах зорилготойг албаныхан хэлж байна.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хяналтад байгаа 42 тусгаарлах байр, хяналтын 192 цэг, явган эргүүлийн 1,100, машинт эргүүлийн 107 чиглэлд нийт 5,000 гаруй алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд дараах байгууллагуудын үйл ажиллагааг ХЯЗГААРЛААГҮЙ. 

  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
  • Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутгал татуурга
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/
  • Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага
  • Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал
  • Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар
  • Банк
  • Оршуулга
  • Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлшний тээвэрлэлт
  • Шүүх, прокурор
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар/
  • НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар
  • Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал
  • “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар
  • Стандарт, хэмжил зүйн газар болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр
  • Үндэсний дата төвийн нөөц төв/-ууд хэвийн горимоор ажиллах юм.

Дээрх байгууллагуудын ажилтан, албан хаагчид ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ заавал авч явна. Харин хязгаарлалтад орсон байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг Улсын онцгой комиссоос анхаарууллаа.