Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19-ийн халдвартай хоёр хүний явсан газруудад тухайн өдөр байсан бол сайн дураараа шинжилгээнд хамрагдах нь зүйтэй"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан халдвар авсан жолоочийн явсан маршрут болон ойрын хавьтлуудыг илрүүлэх ажлын талаар мэдээлэл өглөө.

"Шууд хавьтал, ойрын хавьтал, дам хавьтлыг тодруулбал нэлээд олон тоо гарна"

Тэрбээр хэлэхдээ "Эрүүл мэндийн байгууллага, ДЭМБ (Дэлхийн эрүүл мэндийн байгууллага)-аас өгсөн зөвлөмж аргачлалаар халдварын хавьтал, харилцсан хүмүүсийн маршрутыг тогтоодог дэлхийд шилэгдсэн арга барил бий.

Яг энэ аргаар хэд хэдэн удаа халдварын хавьтлыг тогтоох ажлыг Эрүүл мэндийн байгууллага, Цагдаа, тагнуулын байгууллага хамтран хийж туршлагажсан.

Хэвлэлүүдээр мэдээлэгдсэн коронавирусийн халдвар авсан жолоочийн явсан зураглал нь ерөнхий байсан. Тухайн зураглалыг хэн, хаанаас, яаж тараасныг бид судална. Гэхдээ тухайн хүний хаагуур явсан маршрутыг иргэдэд мэдээлэх нь буруу биш. Бид шөнийн 00:00 цагаас эхлэн маршрутыг нь судалж, шууд хавьтлын хүмүүсийг нь тогтоосон. Одоогоор шууд хавьтлын хүмүүсийг ХӨСҮТ-д аваачиж, шинжилгээ хийж буй. Удахгүй хариу нь гарна.

Халдварт өвчинд шууд хавьтал, ойрын хавьтал, дам хавьтал гэж бий. Тэдгээр хавьтлыг бүгдийг нь тодруулбал нэлээд олон тоо гарна. Нуугаад байх зүйлгүй.

Тиймээс хэвлэлээр мэдээлэгдсэн маршрутаар тухайн өдрүүдэд явж таарсан иргэд сайн дураараа аюулгүй байдлаа анхаарч коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагдах нь зүйтэй" гэв.

Маршрут:

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/670883650278799

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.