Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Маскаа зүүцгээе, гараа угаая” аянд иргэд идэвхтэй оролцохыг уриалж байна

А.Намуун, iKon.mn
2020 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр “Сүүлийн 24 цагийн мэдээллээр Монгол Улсад коронавирусийн хоёр шинэ тохиолдол бүртгэгдсэн. Манай улсад нийт 352 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс бүгд гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн. Эдгэрсэн 314 хүн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвд өнөөдрийн байдлаар 38 хүн эмчлүүлж байна.

Харин томуу, томуу төст өвчний талаарх товч мэдээллийг өгөхөд нийслэлийн хэмжээнд хүүхдийн 1,123 ор байгаагаас өнөөдрийн байдлаар 667 хүүхэд хэвтэн эмчлүүлж буй. Үүнээс амьсгалын замын өвчтэй хүүхэд 302 байна.

Улирлын томуугийн үе эхэлж байгаатай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудаас иргэддээ зөвлөмж, мэдээ мэдээллийг тогтмол хүргэн ажиллаж байна.

Эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, дархлаа дэмжих шим тэжээлтэй хоол хүнс өгч байх  шаардлагатай. Мөн “Маскаа зүүцгээе, гараа угаая” аянд иргэд, олон нийт идэвхтэй оролцохыг уриалж байна” гээд нийслэлийн хэмжээнд хэвтэн эмчлүүлэх орны ачаалал хэтрээгүйг мэдээллийнхээ төгсгөлд онцолж хэлсэн юм.