Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Томуугийн дархлаажуулалт 90%-тай байгаа тул хоцорсон хүмүүс энэ долоо хоногтоо багтаж хамрагдана уу"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд  ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам оролцож, мэдээлэл хийлээ.

"Томуугийн дархлаажуулалт 90 хувьтай явагдаж байна"

Тэрбээр “Энэ жил эрсдэлт бүлгийн хүн амыг улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулахаар Монгол Улс 509,500 хүн тун вакцин хүлээн авч, дархлаажуулах ажлыг зохион байгуулсан.

Аравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар дархлаажуулалтад нийт 442,000 хүн хамрагджээ.

Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Увс, Завхан, Булган зэрэг аймагт улирлын томуугийн вакцинжуулалт дууссан бол бусад аймаг, дүүргүүдийн хэмжээнд вакцинжуулалтын ажил 90 хувьтайгаар зохион байгуулагдаж байна.

Бид нийлүүлэгдсэн нийт вакцины 70 гаруй хувийг томуугийн өвчлөлд хамгийн өртөмтгий байдаг бага насны хүүхдүүдэд хуваарилсан.

Түүнчлэн томуугийн эсрэг дархлаажуулалтыг өргөжүүлж, Улаанбаатар хотын ЕБС-ийн 10-12 насны хүүхдүүдийг дархлаажуулах ажлыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан" гэв.

"Вакцинжуулалтаас хоцорсон хүмүүс энэ долоо хоногтоо багтаж өрх, дүүргийн эрүүл мэндийн төвдөө хандана уу"

Үргэлжлүүлэн "Бага насны хүүхдийн томуугийн дархлаажуулалтад одоогоор 300,000 гаруй хүүхэд хамрагдаж, 88.9 хувьтай явагдаж байна.

Зорилтот бүлгийн хүн амыг улирлын томуугийн эсрэг дархлаажуулах ажил ерөнхийдөө дуусаж байаа тул хоцорсон хүмүүс энэ долоо хоногтоо багтаж харьяа Өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төвдөө хандаж вакцинжуулалтад хамрагдахыг уриалж байна.

Томуугийн вакцинд хамрагдсанаар томуугийн А хүрээний хоёр, В хүрээний нэг вирусээс өөрийгөө сэргийлэх бөгөөд архаг өвчтэй хүмүүс уг вирусийн халдвараар өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдлээс хамгаалах ач холбогдолтой” гэдгийг хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2346226448857373

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 18 | 18 цаг