Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Алтанбулагаар орж ирж буй ачааны машины жолооч нараас коронавирус илэрч байгаа нь анхаарал татаж байна"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.10.26/

https://www.facebook.com/iKonNews/videos/2346226448857373

Дэлхий дахинд нийт 42.5 сая хүн коронавирусийн халдвар аваад байна. Үүнээс 1.1 сая гаруй хүн эндсэн тухай ХӨСҮТ-ийн ерөнхий  захирал Д.Нямхүү хэллээ.

Түүнчлэн,

  • Америкийн бүсэд нийт 19 сая гаруй тохиолдол,
  • Европын бүсэд 9.2 сая гаруй тохиолдол,
  • Өмнөд Азийн бүсэд 8.8 сая сая тохиолдол,
  • Африкийн бүсэд 1.2 сая тохиолдол,
  • Номхон далайн баруун бүсэд 700 мянга гаруй тохиолдол тус тус бүртгэгдсэн. Сүүлийн цагийн хугацаанд дэлхий дахинд 438 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж, 5,600 гаруй хүн эндсэн гэдгийг мэдээлэв.

Тэрбээр "Дэлхий дахинд коронавируст халдварын тохиолдол эргэн ихсэж байгаагийн зэрэгцээ манай улсад ч гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдлуудын тоо нэмэгдэж буй нь ажиглагдаж байна.

Ялангуяа Алтанбулаг боомтоор орж ирж буй хүмүүс болон хүнсний бүтээгдэхүүн зөөвөрлөдөг машины жолооч нараас коронавирус илэрч байгаа нь бидний анхаарлыг татаж байна. 

Энэ нь биднийг онцгой анхаарч, сонор сэрэмжээ илүү чангатгах шаардлагатайг илэрхийлж байгаа хэрэг” хэмээн хэлсэн юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
14 | 18 | 19 цаг