2020/11/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.94₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-19°
21:00
S20
-9°
22:00
S20
-9°
23:00
S20
-10°
00:00
S20
-10°
01:00
S20
-10°
02:00
S20
-10°
03:00
S20
-11°
04:00
S20
-11°
05:00
S20
-11°
06:00
S20
-11°
07:00
S20
-12°
08:00
S20
-12°

Маргааш баруун аймгуудын нутгаар хүйтэрнэ

Д.Тэмүүлэн, ikon.mn
2020 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Маргааш баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтрэхийг ЦУОШГ-аас анхаарууллаа.

-Аравдугаар сарын 24-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ-

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө Алтайн уулархаг нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 7-12 дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Энэ сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Сарын сүүлээр нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарна

Салхи 25-нд нутгийн зарим газраар, 26, 27-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26, 27-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

Бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарна.

x