Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

"БНСУ-д томуугийн вакцинаас болж хүн нас барсан эсэх нь нотлогдоогүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

УОК, ЭМЯ, ГХЯ-аас хамтран зохион байгуулдаг COVID-19-ийн талаар хэвлэлийн бага хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү томуугийн эсрэг вакцины талаар нэмэлт мэдээлэл өглөө.

Тэрбээр "Улирлын томуугийн вакцин хийлгэснээс болж БНСУ-д 20 гаруй хүн нас барсан гэх мэдээ өчигдөр гарсан. Энэ асуудал дээр БНСУ-ын эрүүл мэндийн яам болон тус улсын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дээрх хүмүүсийн нас баралтын шалтгааныг томуугийн вакцинтай холбоотой гэж үзэхгүй байна.

Учир нь вакцинаас болж нас барсан гэгдээд байгаа хүмүүсийн нэг болох 17 настай хүнтэй нэг дор вакцин тариулсан 31 хүнд ямар нэгэн сөрөг үр дагавар ажиглагдаагүй. Тиймээс нас баралтын шалтгааныг вакцин гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

Нас баралтын шалтгааныг нарийвчлан тогтоохоор тус улсын эрүүл мэндийн яам судалж байгаа. Энэ асуудлыг Монгол Улсын Эрүүл мэндийн яам ч анхааран судалж байна.

Манай улсын хэмжээнд 509 мянган хүн тун вакцин оруулж ирснээс одоогоор 440 мянга гаруй хүнд вакцин хийсэн. Үүний дотроос урвал, хүндрэл гарсан мэдээ байхгүй. Дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлийг хянадаг систем Монгол Улсад ажиллаж байгаа. Өдөр бүр ажиглалт тандалт хийж байгаа" гэсэн юм.

 

Эх сурвалж: ЭМЯ

Зураг
10 | 6 | 5 цаг