Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Охид Black Pink-ийн бүжгийг дуурайсаар солонгос хэл, соёлд суралцаж байхад бид байгууллагын тухай хууль хэлэлцээд сууж байна"

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:51 2020/10/23

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/watch/?v=2718100251773219

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Соёлын яам 24 жилийн дараа байгуулагдаж байна гэж С.Чулуун яагаад худал яриад байна. Чи сайд хүн байж яагаад түүх гуйвуулж, улаан цайм худал юм яриад сууж байдаг юм. Чиний өмнө Ц.Оюунгэрэл гэж сайд байсан. Хоёр жил шахам Соёлын яам Монголд ажилласан. 

Энэ хуулийн төсөл байгууллагын тухай хууль болсон байна. Соёлын асуудалд хуучирсан үхширмэл байдлаар хандах юм бол манайд явахгүй. Энэ бол байгууллага болон хүмүүст зориулсан хууль байна. Уг нь бол монгол контентын тухай хууль оруулж ирэх ёстой байсан юм. Бид яаж хүүхдүүддээ монгол хэл, соёл, зан заншлыг орчин үеийн хэлбэрээр өвлүүлэх вэ гэдгийг ярих ёстой юм. 
Охид бол Солонгосын Black Pink гэдэг хамтлагийн бүжгийг дагаж дуурайсаар байгаад солонгос хэл, соёлд суралцаж байна. Гэтэл бид байгууллагын тухай хууль хэлэлцээд сууж байна. 

Үүнийхээ оронд The Hu хамтлагийг яаж дэмжих вэ гэдгийг ярих ёстой юм биш үү. Солонгосчууд Gangnam Style-аа яаж дэмжсэн, Katty Perry яагаад америкийн цэргийн сүр хүчийг илтгэсэн дуу дуулаад байгаа юм. Ийм юм ярина шүү. 

Энэ хуулийн үндсэн концепц биш байна. Энэ асуудалд та нар шинэлэгээр хандаж болдоггүй юм уу. 

Би жаахан хүүхдүүддээ үзүүлэх монгол контент хайгаад олохгүй байна. 

Соёлын сайд С.Чулуун: Би Соёлын яам дангаараа 24 жилийн байгуулагдсан гэж хэлсэн. 

Монгол контент гэдэг бол соёлын том асуудлын нэг хэсэг нь. Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тов тодорхой заасан байгаа. Монгол Улсад соёлын үйл ажиллагааг зөвхөн контентоор явуулахгүй. Соёлын байгууллага, үйлдвэрлэл, эдийн засгийг шинэчлэх шаардлагатай байна.

Таньтай санал нэг байна. Манай яам хүүхдэд онцгой анхаарч байгаа.  

УИХ-ын гишүүн П.Анужин: Энэ хууль соёлын өв тээгчид, уран бүтээлчдийг хамарч чадаж байгаа болов уу. Зураач, зохиолчид зэрэг төрөөс ямар ч дэмжллэггүй хэр нь соёлын жинхэнэ өв тээгчид байна. Жишээ нь, уран зургийн шилдэг бүтээлд 300 мянган төгрөгийн урамшуулал олгож байна. 

Жинхэнэ дэмжих ёстой хүмүүс соёлын бодлогод орсон уу. 

Соёлын сайд С.Чулуун: Соёлын өвийг тээгч, биет бус өвийн тухай Соёлын өвийн хуульд тодорхой заасан байдаг. Соёлын биет бус өвийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. 

Шилдэг уран зургийг хэдэн төгрөгөөр шагнасан нь дараа жил харагдах байх. Хуулийн төсөлд шилдэг бүтээлийг улсын санд худалдаж авдаг. Энэ төсөв нь 40 сая төгрөг байдаг. Шагнал урамшуулалд зохицуулалт хийнэ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Соёлын тухай хуульд гадны соёл хүч түрэн нэвтрэхээс сэргийлсэн заалт байхгүй байна. Цахим орчинд сайн муу соёл түгэн дэлгэрч байгаа. Гэртээ сууж байгаад дэлхийд танигдсан дуучин болж болно. Соёлын яам хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөөл үзүүлж байгаа телевизийн контентийг хянах шаардлагатай. Хүний хөгжлийн цогц бодлогыг Монголд бий болгоход Соёлын хууль, Соёлын яам чухал үүрэгтэй. Хууль дээрээ нягт нямбай ажиллаж хэлсэн саналыг тусгаж байгаарай. 

Соёлын сайд С.Чулуун: Соёлын тухай хуулийн 23-р зүйлд Үндэсний телевиз ямар бодлого үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг тусгаж өгсөн. Цахимыг хэрхэн хянах тухай Соёлын хуульд тодорхой заалт ороогүй.

15:02 2020/10/23

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Тодруулах хэдэн зүйл байна. Нэгдүгээрт, хуулийн төслийн 23.2-т “хууль тогтоомжоор хориглоогүй үйл ажиллагаа явуулахад төрийн болон улс төрийн албан тушаалтан хөндлөнгөөс оролцох, дарамт шахалт үзүүлэхийг хориглоно” гэсэн байна. Соёлын үйл ажиллагаа гэдэгт соёлын үнэт зүйлийг бүтээн туурвих бүх бүх үйл ажиллагааг хамруулж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, дуу, шүлэг зохиохоос эхлээд бүх л зүйлийг багтаасан гэж ойлгосон. Тэгэхээр шүлэг зохиоход төрийн албан тушаалтан хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэж уншигдахаар байна л даа.  

Мөн 23.4-т дайн түрэмгийлэл, садар самууныг сурталчлах соёлын үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн байна. Байлдаантай кино, жүжиг хийж болох уу.

Соёлын сайд С.Чулуун: 23.2 дахь заалтын найруулгын асуудлыг ажлын хэсэг дээр ярилцах байх. Хориглоно гэдгийн утга нь цензурдэхгүй гэсэн үг. Хүний бүтээх, туурвих үйл ажиллагаанд албан тушаалын дарамт шахалт үзүүлэхгүй гэсэн үг. 

Хоёрдугаарт, байлдаантай кино хийж бололгүй яахав. Харин түүхийг гуйвуулсан, ёс бус зүйл, садар самуун, хүчирхийлэл сурталчилсан, нийгэмд, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд сөрөг нөлөө үзүүлэхийг хориглосон заалт юм. 