Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

З.Мэндсайхан: Монголын ард түмнээс хандивлаж буй 30 мянган хонины 4,000-ыг БНХАУ-ын талд өнөөдөр хүлээлгэн өглөө

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ХХААХҮЯ

 БНХАУ-ын талд хандивлаж буй 30 мянган хонийг өнөөдөр хүлээлгэн өглөө. 

Энэ талаар ХХАХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 27-нд хийсэн айлчлалынхаа үеэр БНХАУ-д Монголын ард түмний өмнөөс 30 мянган хонийг хандивласан билээ. Монголын ард түмнээс хандивлаж буй 30 мянган хонины дөрвөн мянгыг БНХАУ-ын талд өнөөдөр хүлээлгэн өглөө. Үлдсэн хонийг 10 хоногийн дотор хүлээлгэн өгнө. Ерөнхийлөгчийн санаачилгыг иргэд дэмжиж, албаныхан хамтран ажиллалаа. 

Гэрэл зургийн эх сурвалж: ХХААХҮЯ

30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх ажлын үе шат бүрийг нарийн зохион байгуулалтын дор гүйцэтгэсэн хоёр талын ажлын хэсэгт талархаж байна.  Монголчууд хонийг хотны чимэг гэж нэрлэдэг.  Өнөөдөр БНХАУ-ын талд Монголын ард түмэн 30 мянган хонийг хандивласнаар түүхэнд тодоор бичигдэх үйл явдал болж байна" гэлээ. 

Гэрэл зургийн эх сурвалж: ХХААХҮЯ
Гэрэл зургийн эх сурвалж: ХХААХҮЯ
Гэрэл зургийн эх сурвалж: ХХААХҮЯ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлах үеэрээ тус улсад 30 мянган хонь бэлэглэхээ мэдэгдсэн. Монгол Улсын Ерөнхий сайдын 25 дугаар захирамжаар БНХАУ-д 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг энэ сарын 05-ны өдөр байгуулагдсан юм. Ингээд 30 мянган хонийг Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн малчдаас худалдан авжээ.

Өнөөдрийн үйл ажиллагаанд БНХАУ-ын Ардын засгийн газрын төлөөлөгчид болон манай улсын албаны хүмүүс оролцлоо. 

 COVID-19 цар тахлын дэглэм хэрэгжиж байгаа учраас хоёр талын албаны хүмүүс биечлэн уулзахгүй.