Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатарт 10-13 хүртэлх насны хүүхдүүдийг томуугийн вакцинаар нэмж дархлаажуулахаар болсон"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улирлын томуугийн вакцинжуулалт хамрагдахаар 55 мянган хүн хүсэлт гаргасан тул нэмж 100 мянган хүн тун вакцин захиалаад байгаа тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцолсон.

 "Томуугийн дархлаажуулалтад зорилтот бүлгийн хүн амаа хамруулах ажил дуусах шатандаа орсон"

Одоогийн байдлаар тус вакцинжуулалтын ажил 78.9 хувьтай байгааг ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам хэллээ.

Тэрбээр “Аравдугаар сарын 1-нээс эхлэн орон даяар зорилтот бүлгийн хүн амыг улирлын томуугийн дархлаажуулалтад хамруулах ажлыг өрнүүлсэн. Улсын хэмжээнд 580 гаруй дархлаажуулалтын нэгж бүхий сум, өрхийн эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан энэ ажлыг зохион байгуулж байна.

Аравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 398,000 гаруй хүнийг томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд дархлаажуулалтын ажил 78.9 хувьтай байгаа юм.

Өөрөөр хэлбэл, улирлын томуугийн дархлаажуулалтад зорилтот бүлгийн хүн амаа хамруулах ажил дуусах шатандаа орсон. Тиймээс дархлаажуулалтаас хоцорсон зорилтот бүлгийн хүмүүс үлдсэн хугацаанд идэвхтэй хамрахыг уриалж байна" гэв.

оцорсон бол өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан вирус эргэлтэд орохоос өмнө вакцинаа хийлгэх шаардлагатай"

Үргэлжлүүлэн "Бид нийлүүлэгдсэн вакцины 70 гаруй хувийг өвчлөлд өртөмтгий бага насны хүүхдүүдийг дархлаажуулахад зориулсан. Эхний ээлжид Улаанбаатар хотод 6 сартайгаас 9 хүртэлх настай хүүхдүүдийн хамруулж буй. 

Томуугийн вакцины ханган нийлүүлэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотод дархлаажуулалтыг өргөжүүлэн 10-13 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулахаар зохион байгуулж байна.

Харин аймгийн хэмжээнд 2-5 хүртэлх насны хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинд хамруулсан. Бид вакцины дараагийн ханган нийлүүлэлт ирэхэд арваннэгдүгээр сардаа багтааж дархлаажуулах ажлыг хийж дуусгах төлөвлөгөөтэй байгаа.

Томуугийн вакцинаас хоцорсон зорилтот насны хүүхдүүдийг эцэг, эхчүүд нь харьяа дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан томуугийн вирус эргэлтэд орохоос өмнө хийлгэх шаардлагатай.

Бидний зорилтот гээд байгаа хүмүүс нь томуугийн өвчлөлд хамгийн өртөмтгий, өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдэлтэй байдаг учраас вакцинаар урьдчилсан сэргийлэхээс гадна туссан тохиолдолд хүндрэхээс сэргийлэхийн тулд хийж байгааг ойлгох хэрэгтэй" хэмээн нэмж хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/987368385097781

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.