Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Илүү том боломж руу САТ-тай хамт

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 20
Сурталчилгаа

2008 оноос хойш тасралтгүй 12 жилийн хугацаанд геологи хайгуул, уул уурхайн ашиглалт, байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй Монгол Майнинг энд Эксплорейшн ХХК-ийн хамт олон Таван Толгойн нүүрсний уурхайд оператороор 2020 оноос эхлэн ажиллаж байна.

Монголын уурхайчин бүрийн мөрөөдөл болсон Таван Толгой хэмээх том төслийн нэг хэсэг болсон тэд улс хариуцлагатай уул уурхай, мэргэшсэн хамт олон, нарийн төлөвлөгөө зохион байгуулалтын үлгэр жишээ болохоос гадна дэлхийн жишиг уурхайн техникүүдээр парк шинэчлэлтээ хийлээ.

Монгол Майнинг энд Эксплорейшн компани 1004 морины хүчин чадалтай, 108 тонны даацтай, 163’360 кг-ийн ашиглалтын жинтэй 5 ширхэг САТ 777Е загварын өөрөө буулгагч, 285 морины хүчин чадалтай, 4,3м урт хутгатай, 25’968кг ашиглалтай жинтэй САТ14М загварын автогрейдэрээр техникийн паркаа өргөжүүлсэн сайхан үйл явдал нь өнгөрөгч Лхагва гараг буюу 10-р сарын 14ны билэгт сайн өдөр тохиолоо. Вагнер Ази Тоног Төхөөрөмж компаниас түлхүүр хүлээлгэн өгөх ёслолыг албан ёсоор Өмнөговь аймгийн Цогт-цэций суманд байрлах Вагнер Ази Тоног Төхөөрөмж компанийн Говийн Бүсийн Сэлбэг түгээх төвдөө хийсэн юм.

Энэхүү үйл ажиллагаанд Монгол Майнинг энд Эксплорейшн компанийн ерөнхий захирал Отгонлхагва, Төслийн менежер Энхбаатар тэргүүтэй компанийн хамт олон мөн Вагнер Ази Тоног Төхөөрөмж компанийн зүгээс Уул уурхай ба Сэлбэгийн үйл ажиллагаа хариуцсан газрын захирал Барри Паулин, Худалдааны ерөнхий менежер Жанчив, Худалдааны төлөөлөгч Баасандорж нар оролцсон бөгөөд энэхүү 2 байгууллагыг холбож өгч, санхүүгийн асуудлыг шийвэрлэгч Голомт банкны Корпорейт менежер Мижидсамдан тэргүүтэй зочид оролцлоо.

Ёслолын ажиллагааны үеэр Монгол Майнинг энд Эксплорейшн компанийн ерөнхий захирал Отгонлхагва ярихдаа “Монголын уурхайчдын мөрөөдөл болсон энэ том төслийн нэг хэсэг болж байгаадаа бид баяртай байна. Мэдээж эх орныхоо хөдөлгөгч хүч болсон нүүрсний энэ том төсөлд оролцохдоо бид маш их бэлтгэлийг базааж байна. Үүний хамгийн чухал хэсэг бол чанартай, найдвартай, аюул осолгүй техникүүдээр парк шинэчлэлт хийж байгаа энэ явдал юм. Ингээд бидний сонголт бол CATERPILLAR байна. Учир нь бидний техник сул зогсолтгүй ажиллахад бид бүх талаарх анхаарал хандуулж байна. Тиймдээ ч бид өнөөдрийн энэ Говийн бүсийн сэлбэгийн агуулах дээрээс техникүүдээ хүлээн авч байгаа нь онцлог юм аа. Бид бол сэлбэгээр тасрахгүй, техникээ бол байнгын дэмжлэгтэйгээр энэ төслөө дуусгана гэж найдаж байна” гэж онцолж хэлсэн юм.

Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн Говийн Бүсийн Сэлбэг Түгээх төв буюу нэрлэж заншсанаар GDC нь 5000 м2 талбайтай, нийт 20-30’000 нэр төрлийн 36 сая ам.долларын өртөг бүхий сэлбэг түгээх төв Монголын хамгийн том Сэлбэгийн агуулах юм. Говийн бүсэд ажиллаж байгаа харилцагчдын техник тоног төхөөрөмжид шаардлагатай сэлбэгийг бэлэн байлгаж, түргэн шуурхай нийлүүлэх зорилготойгоор байгуулагдсан бөгөөд энэхүү агуулахад мөн фильтр цэвэрлэгээ болон өндөр даралтын шланг базах зэрэг үйлчилгээ хийгддэг.

Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Уул уурхай болон Сэлбэгийн үйл ажиллагаа хариуцсан газрын захирал Барри Паулин ирсэн нь онцлог үйл явдал бөгөөд тэрээр “Харилцагч байгууллагын техник, тоног төхөөрөмжүүдийг сул зогсолт багатай, найдвартай, тогтвортой ажиллагааг ханган ажиллахад Вагнер Ази Тоног Төхөөрөмж компаний зүгээс бүхий л талаар дэмжин ажиллах болно” гэдгийг сануулан дуридлаа.

Эх орынхоо хөгжил дэвшил, их бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож буй Монгол Майнинг энд Эксплорейшн ХХК-ийн хамт олонд цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.