Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Хяналтын прокурор Г.Оюунболд А.Навальныйг хордуулсан талаар шүүмжилж бичсэн нь үнэн бол холбогдох арга хэмжээг авна"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn
Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный бие нь сайжирснаас хойш анх удаа Германы Spiegel сэтгүүлд ярилцлага өгөхдөө өөрийг нь хордуулсан хэрэгт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг шууд буруутгасан талаар бид мэдээлсэн
 
Түүнийг Зөвлөлтийн үед бүтээсэн Новичок хэмээх химийн бодисоор хордуулсан гэж Германы мэргэжилтнүүд дүгнэсэн юм. 
 
Хэвлэлд өгсөн ярилцлагынх нь дараа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков түүнийг АНУ-ын тагнуулын төв газартай хамтарч ажилладаг, өөрийн эрүүл мэндэд ОХУ-ын ерөнхийлөгчийг буруутгасан нь ямар ч үндэслэлгүй гэж мэдэгдсэн.
 
Тэгвэл Навальныйг хордуулсан гэх байр суурийг олон нийтийн сүлжээгээр шүүмжилж байгаа монгол прокурор болон зарим иргэний постыг Оросын хэвлэлүүд онцолжээ. 
 

Энэ талаар УЕПГ-ын ОНХА-аас тодруулахад "Улсын Ерөнхий прокурорын зөвлөхөөр Ганчулууны Оюунболд гэж хүн ажилладаггүй. Харин УЕПГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээ, сургалтын хэлтэст Г.Оюунболд гэж хяналтын прокурор ажилладаг. “Ганчулуун Оюунболд” гэсэн фэйсбүүк хаяг нь тухайн хувь хүний хуудас байна. Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар нь prokuror.mn сайт болон тус газрын Олон нийттай харилцах албаны албан ёсны фэйсбүүк хаягаар дамжуулж олон нийтэд мэдээллийг хүргэдэг.

Хяналтын прокурор Г.Оюунболд нь хэрвээ дээрх агуулгатай зүйлийг бичсэн нь үнэн бол энэ асуудлыг  УЕПГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсээс шалгаж, холбогдох арга хэмжээг авах болно" гэлээ.