Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Төмөрбаатар: Монгол Улсад халдвар тархаагүй байгаа шалтгааны нэг нь ариутгал халдваргүйтгэл сайн хийгдсэн

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр Хил хамгаалах ерөнхий газраас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.  

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар "Хилийн хорио цээр хяналтын газрын үндсэн бодлогын дагуу хүн малын гоц халдварт өвчин буюу коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс, ургамлын хорио цээрийн үеэр болон тандалт судалгааны зорилгоор ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийдэг.

Одоогийн байдлаар хилийн боомтуудад нийт 35 ариутгалын мэргэжилтэн ажиллаж байна. Дурьдвал, 

  • Буянт-Ухаа боомтод- 7
  • Алтанбулаг боомтод -4
  • Замын-Үүд боомтод -4
  • Бусад жижиг боомтууд дээр 2-4 мэргэжилтэн 

Ариутгал халдваргүйтгэл хийх нь халдварын эх уурхайгаар дамжин тархах нөхцөлийг таслан зогсоох үүрэгтэй.

Өндөржүүлсэн бэлэн байдал зарлагдсанаас хойш улсын хилээр нэвтэрсэн нийт 278,288 тээврийн хэрэгслийг урьдчилан сэргийлэх болон халдваргүйтгэлд хамруулсан. Монгол Улсад халдвар тархаагүй байгаа шалтгааны нэг нь ариутгал халдваргүйтгэл тодорхой түвшинд сайн хийгдсэнтэй холбоотой.

Цаашид бид улс хооронд тээвэр хийж буй жолооч нарт сургалт явуулахаар төлөвлөж байгаа. Эрсдэлтэй бүлэг нь өөрөө жолооч болчихоод байгаа тул болгоомжтой байх хэрэгтэй" гэв. 

https://www.facebook.com/iKonNews/videos/771976263646673/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.