Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

ikon.mn
2020 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Санхүүгийн зохицуулах хорооноос сар бүр эрхлэн гаргадаг “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэлтээс гарлаа.

Сэтгүүлийн “Байр суурь” булангаас хувьцаат компаниудын засаглал, тайлагналын ил тод байдал болон засаглалыг сайжруулах хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо хэрхэн ажиллаж байгаа талаар өгүүлсэн Хорооны дэд дарга Т.Цэрэнбадралын ярилцлагыг сонирхон уншаарай.

Сүүлийн жилүүдэд санхүүгийн салбарт хурдацтай нэвтэрч буй технологид суурилсан дижитал санхүүгийн үйлчилгээг дэмжиж, зах зээлийн үр ашгийг нэмэгдүүлэхийн сацуу хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, зах зээлийн тогтвортой байдлыг хадгалах нь бодлого гаргагчдад томоохон сорилт болж байна. Иймээс бид энэ дугаартаа финтекийг зохицуулах болон инновацийг дэмжих хэд хэдэн арга хэрэгслийн талаар танилцуулсан “Инновацийг дэмжих, хөгжүүлэх арга хэрэгслүүд” мөн мөнгөн хөрөнгийн болон номинал дансны зохицуулалт, хяналтын орчин, цаашдын хандлагын талаарх сонирхолтой нийтлэл, Давхар бүртгэлийн журамд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаарх тайлбар зөвлөмж, хөрөнгө оруулалтын сан болон компанийн засаглалын эрхзүйн орчинг сайжруулах хүрээнд юуг анхаарах хэрэгтэй талаар зэрэг уншууртай бөгөөд мэргэжлийн оролцогчдод өгөөжтэй нийтлэл, мэдээ мэдээлэл нийтэллээ.  

Эдийн засагч, санхүүчид, санхүүгийн зах зээлд оролцогчид, энэ салбарыг сонирхогч, олон нийт тогтмол сонирхдог олон улсын зах зээлийн индекс, санхүүгийн зах зээлийн сарын тойм зэрэг тоон мэдээллүүд ч шинэчлэгдэн гарлаа. Иймээс Та бүхнийг “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн шинэ дугаараас хэрэгтэй мэдээ, мэдээллээ авахыг зөвлөж байна.

Жич: “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн шинэ болон бусад дугаартай энд дарж танилцана уу.  

 


Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо