Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Хуралдайн Наадам-Шонхорын баяр”-ын талаар мэдээлнэ

А.Намуун, iKon.mn
2020 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд

09:00 цагт Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы нээлт болно.

14:00 цагт Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

15:00 цагт  Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

15:30 цагт Хууль зүйн байнгын хороо хуралдана.

Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд

10:00 цагт НОБГ, НМХГ, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Хуралдайн Наадам-Шонхорын баяр”-ын талаар мэдээлнэ.

“Туушин” зочид буудалд

10:00 цагт “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого” зөвлөлдөх уулзалт болно. Уулзалтаар бага насны хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа халамж, хамгааллын үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэж, 0-6 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн дэмжих цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг хэрхэн хангах талаар зөвлөлдөх юм.

11:40 цагт НҮБ-ын Хүн амын сангаас Монгол Улсад хэрэгжүүлэх “Оношлогоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн нээлт болно.

“Blue Sky” зочид буудалд

11:00 цагт "ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2020" аяны нээлт болно.

Ардчилсан намын байранд

12:00 цагт Нийслэлийн Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд

12.00 цагт Тус хороонд байрладаг Оргидогийн рашаанд 10 мянган мод тарих "Түмэн мод Түмний буян" аяны нээлт болно.

ГХЯ-нд 

14:30 цагт “Монголын кино урлаг 2020” анхдугаар чуулга уулзалт болно.

Зураг
13 | 16 | 17 цаг