Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 535 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 390 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тодруулбал, ослын улмаас 13 хүн гэмтсэний гурав нь хүүхэд байжээ. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт гурван хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл:
Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 жолоочийг илрүүлсэн байна.
Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 227 жолоочийг Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажиллажээ.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.