Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Монгол Улсад коронавирусийн халдвар нэмж бүртгэгдээгүй"

Т.Саран, iKon.mn
2020 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Өнөөдөр/2020.09.27/ ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 554 сорьцод шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.

Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын 313 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 303 хүн эдгэрч, хяналтад 12, тусгаарлалтаас гарсан 291 хүн байна.

Коронавирусээр өвчлөөд эмчлэгдэж буй 10 хүний найм нь хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байгаа тухай ЭМЯ-наас мэдээллээ.

 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхийн улс орнуудад 316 мянган хүн шинээр халдвар авч, 5 мянга гаруй хүн энджээ.