Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: СЕХ-ноос орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлнэ

ikon.mn
2020 оны 9 сарын 25
iKon.MN

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд

09:00 цагт Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан 640 хүүхдийн хүчин чадалтай олон улсын стандартад нийцсэн 149 дүгээр сургуулийн нээлт болно.  

Новотел зочид буудалд

09:00 цагт “Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгалийн нөөц, тогтвортой хөгжил” олон улсын XIII хурал зохион байгуулагдана. 

ЗХЖШ-т 

09:30 цагт Ерөнхийлөгч Х.Баттулга энхийг сахиулагчдад медаль гардуулна.

НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд

10:00 цагт барилгын компаниудад хийгдсэн хяналт шалгалт,  нийслэлд баригдаж буй зөрчилтэй барилгуудын  талаар мэдээлэл хийнэ. 

НЭМҮТ-ийн Хурлын танхимд

10:00 цагт Дэлхийн орчны эрүүл мэндийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны талаар хэвлэлийн хурал болно.

Монголын хөрөнгийн биржийн арилжааны зааланд

10:00 цагт Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч Монголын хөрөнгийн бирж байгууллагдсаны 30 жилийн түүхэн ойг тохиолдуулан Олон улсын CFA research challenge тэмцээнийг санхүүгийн шинжээчдийн CFA нийгэмлэг болон "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК хамтран зохион байгуулж байна. Энэхүү тэмцээнийг нээж Монголын хөрөнгийн биржийн арилжааны цан цохих үйл ажиллагаа болно. 

ЭМЯ-нд 

11:00 цагт Коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ. 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 

11:40 цагт Хууль зүй,дотоод хэргийн яам, БОАЖЯ,Цагдаагийн Ерөнхий газар хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Мод тарих өдөрлөг" зохион байгуулна. 

СЕХ-нд 

12:00 цагт СЕХ-ноос орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлнэ.

Туушин зочид буудлын 25 давхарт

12:00 цагт “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг угтан  БОАЖЯ-наас “Корона ба аялал жуулчлал” сэдэвтэй чуулга уулзалт зохион байгуулна.  

"Корпорэйт" зочид буудлын "Концерт" танхимд

14:00 цагт МҮХАҮТ-ын 60 жилийн ойн баярын хурал болно. Хуралд Монголын хувийн хэвшил, бизнесийн салбарын 1,000 гаруй төлөөлөгч оролцоно. 

Монгол Улсын Хүүхэлдэйн театр

Улсын Хүүхэлдэйн театр, Гүүд Нэйборс ОУТББ-тай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд бүтээгдсэн Н.Мандалын зохиол "МИНИЙ ХӨӨРХӨН ШҮДНИЙ АЯЛАЛ" хүүхэлдэйн жүжгийн нээлт болно.