Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүлээс өчигдөр 265 иргэн эх орондоо иржээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 19:16 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газарджээ.

Тус онгоцоор 265 иргэн ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл-55, жирэмсэн болон асран хамгаалагчтай-15, өндөр настан-10, эрүүл мэндийн шалтгаантай-31, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-154 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Альфа”, “Хабу”, “Кентавр” зочид буудлуудад тусгаарлав гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.