Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Урд шөнө ОХУ-ын Слюдянка тосгоны ойролцоо хоёр удаа болсон газар хөдлөлт Улаанбаатарт хүчтэй мэдрэгджээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

09:47 2020/09/22

- Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна - 

Есдүгээр сарын 22-н буюу өнөөдөр 02:04:57 цагт ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 28 километрийн зайнд 5.8, 02:19:52 цагт ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 27 километрийн зайнд 5.1 магнитудын, газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Дархан, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.

Он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 39,786 газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

Түүний дотроос магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 36 удаа тохиосноос 19 газар хөдлөлт нь ард иргэдэд мэдрэгдэм хүчтэй хөдлөлтүүд болжээ.

09:11 2020/09/22

Улаанбаатарын цагаар 2020 оны есдүгээр сарын 22-ны 02 цаг 19 минут 52 секундэд ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 27 километрийн зайнд 5.1 магнитудын газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Газар хөдлөлтийн төв өргөрөг 51.80, уртраг 103.38 байжээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод мэдрэгдсэн байна.

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

зөвлөмж

Газар хөдлөлтийн аюул тохиолдохоос өмнө юу хийх вэ?

  • орон сууцанд амьдардаг бол аюулгүй байршлыг урьдчилан тогтоох Жишээлбэл, даацын хана, багана, арк, ариун цэврийн өрөө, хаалга гэх мэтээр
  • эд хогшлыг бэхлэх 
  • бичиг баримтыг хамтад нь хадгалах, гадагш гарахад шуурхай авах боломжтой газар хадгалах
  • аюулгүй байршилд шуурхай хоргодох дадлагыг гэр бүлийн гишүүн бүр хамтдаа хийх
  • удаан хадгалах боломжтой хоол хүнсний нөөц бүрдүүлэх 
  • ус нөөцлөх
  • гар чийдэн, шүгэл, эмийн сан, скоч зэрэг шаардлагатай бусад зүйлийг бэлтгэх
  • химийн бодио, тэсэрч дэлбэрэх зүйлийг хадгалахгүй байх 
  • хувцас, гутал бэлтгэх 

Газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед юу хийх вэ?

Барилга нураагүй үед 

  • газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед айж, сандрахгүй, тайван байх
  • суу, нуугд, хүлээ зарчмыг дагаж мөрдөх
  • аюулгүй байршилд яаралтай хорогдох
  • газар хөдлөлтийн чичирхийлэл дууссаны дараа гэр бүлээрээ гадагш аюулгүй талбайд очих
  • гадагш гарахдаа аваарын шат ашиглах
  • цахилгаан шат ашиглахгүй байх 
  • гадагш гарахдаа гүйхгүй, түлхэхгүй, буцахгүй, ярихгүй зарчмыг дагах
  • бичиг баримт, хоол хүнсийг авч гарах
  • захиргааны байгууллагад бүртгүүлэх
  • утсаар ярихгүй байх 
  • радио сонсох
  • цахилгаан, хий, усны шугамд гэмтэл гарсан бол эх үүсвэрийг хаах, салгаад гадагш гарах 

Барилга нурсан үед 

  • нуранги дор тайван байх 
  • бэртэл гэмтлээ шалгах 
  • өөртөө анхны тусламж үзүүлэх 
  • нурангин дор ус, хүнсний зүйлийг хямгатай хэрэглэх
  • нуранги дороос эрэн хайх ажлыг гүйцэтгэж байгаа хүмүүс, аврагчдад шүгэл үлээж дуу чимээгээр мэдэгдэх
  • тамхи татахгүй байх, гал гарч болзошгүй

Газар хөдлөлтийн аюул тохиолдсоны дараа юу хийх вэ?

  • гэр бүлийн гишүүд бүрэн гарсан эсэхийг нягтлах
  • нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх
  • жижиг хэмжээний гал түймэр унтраах болон хоёрдогч хор хөнөөлийг арилгах
  • мэргэжлийн байгууллагад дэмжлэг үзүүлэх
  • мэргэжлийн байгууллагын заавраар ажиллах
  • нийтээр цугларах байранд дэглэм сахих
  • үймээн эмх замбараагүй байдлаас сэргийлэх

Үзвэр үйлчилгээний газар байхдаа яарч сандарч гүйн аюулгүй гарцыг таглах, бөөгнөрөхөөс урьдчилан сэргийлнэ.

Машин дотор байхад газар хөдөлбөл нэн даруй машинаа дээрээс юм унахгүй аюулгүй газар хүргэж замын баруун гар талд гарч зогсон машинаа унтрааж, чичэрхийлэлт намдахыг хүлээнэ.

09:47 2020/09/22

- Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна - 

Есдүгээр сарын 22-н буюу өнөөдөр 02:04:57 цагт ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 28 километрийн зайнд 5.8, 02:19:52 цагт ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 27 километрийн зайнд 5.1 магнитудын, газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Дархан, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.

Он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 39,786 газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

Түүний дотроос магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 36 удаа тохиосноос 19 газар хөдлөлт нь ард иргэдэд мэдрэгдэм хүчтэй хөдлөлтүүд болжээ.

Зураг
13 | 7 | 6 цаг