Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2020 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Багш хөгжлийн ордны 2 давхарт соёлын танхимд

09:00 цагт Хоёр настай хүүхдийн цэцэрлэгийн элсэлт, сургуулийн автобустай холбоотой асуудлаар Нийслэлийн боловсролын газраас хэвлэлийн бага хурал хийнэ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд

09:00 цагт Гурван талт санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.

Блю Скай зочид буудлын Даймонд танхимд

09:00-12:30 цагт Нээлттэй нийгэм форум, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран “Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” хэлэлцүүлэг зохион байгуулна.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10:00 цагт Дулааны байгууламж, захирагчийн ажлын алба, Тавантолгой компанийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа зарим асуудлаар мэдээлнэ.

МCS Плаза, 4 давхарт

11:00 цагт Дэлхийн банкнаас “Уул уурхай ба оюун ухаан: байгалийн баялгийн өгөөжийг институци болон хүний хөгжилд чиглүүлэх нь” сэдэвт эдийн засгийн хөгжлийн загварын тойм судалгааг танилцуулах хэвлэлийн бага хурал болно.

Улсын Драмын эрдмийн театрын зүүн хойд талд

11:40 цагт Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын мэндэлсний 104 жилийн ой тохиож буйтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.

ХСҮТ-д

12:00 цагт ХСҮТ-ийн "Төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар, шинэ тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх" үйл ажиллагаа болно.

Монголын Банкны холбооны байранд

14:00 цагт Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл хийнэ.

МУИС-ийн Номын сангийн 502 тоотод

14:00 цагт Монгол Улсын гавьяат багш, Шинжлэх ухааны доктор (Sc.D), МУИС-ийн Эмерит профессор Э.Равданы “Орчин цагийн хэл шинжлэл” таван боть номын нээлтийн ёслол болно.