Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп цагдаа нар руу гал нээсэн этгээдэд цаазын ял оноохыг уриалав

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагийн орой Калифорни мужийн Лос Анжелес хотын Комптон дүүрэгт зэвсэгт этгээд цагдаа нар руу гал нээж, шархдуулсан хэрэг гарчээ.

Цагдаагийн эргүүлийн автомашин руу нэг этгээд ойртож очоод гал нээсний улмаас үүрэг гүйцэтгэж явсан 31 настай эмэгтэй, 24 настай эрэгтэй цагдаагийн офицер хүнд шархдаж, хагалгаанд орсон байна. 

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа “Араатнуудад хатуу шийтгэл оноох хэрэгтэй!” гэж бичжээ.

Дараа нь тэр дахин бичихдээ “Хэрвээ цагдаа нар амиа алдвал алуурчныг түргэвчилсэн горимоор шүүж, цаазын ял оноох хэрэгтэй. Зөвхөн ийм аргаар тэднийг зогсооно!” гэсэн байна.

Ардчилсан Намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд байгаа Жо Байден “Ямар ч төрлийн хүчирхийллийг зөвтгөх ёсгүй. Үйлдсэн этгээдийг баривчилж, шийтгэх ёстой!” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Сүүлийн саруудад цагдаагийн харгислал, арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэл Америк даяар өрнөж байгаа. 

Халдлагад өртсөн цагдаа нарыг эмчилж байгаа эмнэлгийн гадна зарим тэмцэгчид цугларч 

“тэд үхэх ёстой” хэмээн хашхиралдаж байжээ. Хууль сахиулагчид тэднийг тарааж, хоёр хүнийг баривчилсан гэнэ.

Комптоны халдлагыг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах ажил үргэлжилж байна.

 

Эх сурвалж: Associated Press