Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын талаар танилцуулна

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хангарьд ордны 14 давхарт 

10:00 цагт Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэхийн тулд боловсролын салбарын хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг олон нийтэд танилцуулна. Мөн энэ үеэр “Нийслэлийн Боловсролын Салбарын Хөрөнгө Оруулалт 2016-2019 онд” иргэдэд зориулсан гарын авлагыг танилцуулах юм.

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт Коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл хийнэ.

Үндсэн хуулийн цэцийн гадаа

11:30 цагт Хууль судлаач А.Эрдэнэбаяр Монголын хуульчдын холбоо Үндсэн хууль зөрчиж байгаа асуудлыг нийтэд илчилж, “Үндсэн хуулийн цэц”-д хандаж шаардлага хүргүүлнэ.

"АПУ" ХХК-ийн байранд

16:30 цагт "Инженер, технологийн дээд боловсрол" төсөл “АПУ” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулна.