Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ долоо хоногт Улаанбаатараас 2,421 тээврийн хэрэгслээр 5,394 иргэн гарсан бол 2,920 тээврийн хэрэгслээр 6,861 иргэн иржээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Энэ долоо хоногт Эмээлт болон Өлзийтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Морин, Гүн, Хонхор, Налайх, Тэрэлжийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд нийт 26 албан хаагч үүрэг гүйцэтгэлээ. Улаанбаатар хотоос 2,421 тээврийн хэрэгслээр 5,394 иргэн гарч, 2,920 тээврийн хэрэгслээр 6,861 иргэн нэвтэрсэн байна. Үүнээс түүврийн журмаар ирж байгаа 1,375 тээврийн хэрэгсэлд орж байгаа 583 тээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн. Учир нь иргэд сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатар хотоос авч гарч буй зөрчил илэрсэн. 

Шалгалтаар нийслэл рүү 38 тонн сүү, 484 куб метр мод, 136 тонн мах, 5 тонн дайвар бүтээгдэхүүн, 150 ширхэг шир нэвтэрсэн байна. Шалгалтын үеэр Хархорин худалдааны төвд энгийн зуух худалдаалж байсан зөрчил илэрсэн тул Хархорин хүрээ ХХК-д нэг сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. 

Өнгөрсөн өдрүүдэд Архангай, Хөвсгөл аймгаас гурван ширхэг тарвага тээвэрлэн оруулж ирсэн зөрчлийг илрүүлсэн ба тарвагыг ЗӨСҮТ-д устгалд оруулсан. Нийтийн тээвэрт тарваганы 73 ширхэг лаазалсан махыг дайварлан авч явсныг илрүүллээ. Иймээс дайвар бүтээгдэхүүн авахдаа шалгаж үзэхгүй бол өөрсдөө торгуульд унах эрсдэлтэй байна” гэв.

Зураг
13 | 12 | 13 цаг