Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг компани АНУ-ын Verizon-д 5G сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэхээр болжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын харилцаа холбооны аварга компани Verizon 5G сүлжээний тоног төхөөрөмж худалдаж авах $6.64 тэрбумын дүнтэй гэрээг Өмнөд Солонгосын Самсунг компанитай байгуулах болсноо өчигдөр зарлажээ.

Самсунг өмнө нь АНУ-ын AT&T, Sprint компаниудад 4G болон 5G сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлж байсан түүхтэй юм байна.

5G тоног төхөөрөмжийн зах зээлд Хятадын Хуавэй компани тэргүүлдэг. Трампын засаг захиргаа үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар Хуавэй компанийн эсрэг эдийн засаг, худалдааны хориг зарлаад байгаа нь ийнхүү Өмнөд Солонгосын компанид боломж олгож байна.

Трамп зөвхөн АНУ-ын зах зээлд нэвтрүүлэхийг нь хориглоод зогсохгүй өөрийн холбоотнуудад мөн адил хориг тавих шахалт үзүүлж байгаа. Үүний үр дүнд Их Британи, Энэтхэг улсууд 5G сүлжээ байгуулахдаа Хуавэй компанийн тоног төхөөрөмжийг ашиглахгүй гэдгээ зарласан байна.

Хамгийн сүүлийн жишээ гэвэл АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео наймдугаар сард Прага хотод айлчлахдаа Чех улсын эрх баригчдад 5G сүлжээндээ Хуавэйн бүтээгдэхүүнийг ашиглахгүй байхыг уриалсан юм.

Энэ үеэр тэр өнөөдрийн Хятад улсыг Хүйтэн дайны үеийн Зөвлөлт Холбоот Улстай адил аюул занал учруулж буйг ярьжээ.

 

Эх сурвалж: Business Insider

 

Зураг
13 | 18 | 17 цаг