Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Есдүгээр сарын 21-нд Сөүл рүү нэмэлт нислэг хийхээр боллоо"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 
 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/588990477781350/videos/320486065943138/?v=320486065943138¬if_id=1599537486273416¬if_t=live_video_explicit

Есдүгээр сарын тусгай үүргийн нислэгийн хуваарьт зарим өөрчлөлтүүд орсон болохыг ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ. Тухайлбал, 

  • 9 сарын 21-нд Токио хот руу үйлдэхээр төлөвлөж байсан нислэгийн оронд Сөүл хот руу нислэг үйлдэхээр болсон. Энэ мэдээллийг япон, солонгост байгаа иргэддээ хүргэсэн бөгөөд БНСУ-д байгаа иргэдээс нутаг буцах хүсэлтэй иргэдийн т тоо тогтмол нэмэгдэж 5,000-д хүрчээ. Иймд уг нөхцөл байдлыг харгалзан БНСУ руу нэмэлт нислэг үйлдэхээр болжээ.
     
  • 9 сарын 16 Сөүл хотоос транзит зорчигчдыг авах шийдвэр гарсан. Тус транзит зорчигчид Сөүл-ээр буцах хүчинтэй билетт иргэд байна. 
     
  • Токио руу үйлдэх нислэгийг хойшлуулж, аравдугаар сард шилжүүлнэ гэсэн урьдчилсан шийд гаргасан. Учир нь Япон улсад  нутаг хүсэлтэй 700 гаруй иргэн байгаа хэдий ч есдүгээр сард багтан яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэд нь цөөхөн байсан аж. 
     
  • Энэ сарын сүүлээр тусгаарлах байрны нөөцтэй уялдуулан Казахстан улс руу дахин нислэг хийх асуудлыг судалж байна.

Ингэснээр есдүгээр сард 13 удаагийн нислэг үйлдэж, 3,380 орчим иргэнийг эх оронд нь авч ирэхээр болжээ.

Одоогийн байдлаар нутаг буцах хүсэлтэй 11,800 иргэн байна. Тухайлбал,

  • БНСУ-аас 5,000 иргэн
  • АНУ-аас 2,000 орчим иргэн
  • Австрали улсаас  700 орчим иргэн нутаг буцах хүсэлтээ гаргажээ.