Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

73 ширхэг лаазалсан тарваганы махыг нийслэл рүү оруулахыг завджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: МХЕГ

Мэргэжлийн хяналт болон Цагдаагийн байгууллагын алба хаагчид авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт тавин ажиллаж буй.

Хяналт, шалгалтаар, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал болох 1.9 килограмм канабис тээвэрлэсэн болон Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан автобусаар 73 ширхэг лаазалсан тарваганы мах оруулахаар завдсан зөрчлийг тус тус илрүүлэн Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Он гарсаар нийслэлээс орж, гарсан нийт 1,264,145 автомашиныг шалган нэвтрүүлсэн бөгөөд дээрх хугацаанд хяналт шалгалтын хүрээнд 133 ширхэг тарваганы нойтон тулам, арьс тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн “ЗООНОЗ” Өвчин судлалын үндэсний төвд хүргүүлсэн байна.

Мөн зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн чонын арьс, эд эрхтэн, зэрлэг гахайн бүтэн мах, Алтайн хойлог шувуу, ятуу, шар үнэг, бугын чив болон тэхийн эвэр 13 хос, аргалийн эвэр нэг хос, өнгөт чулуу, хоёр шуудай Алтан гагнуур, 20 тонн Монгол Алтайн барагшун, 30 шуудай хонин арц, галт зэвсэг зэргийг илрүүлэн холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан аж.

Зураг
11 | 6 | 5 цаг