Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд улсын цэцэрлэгийн үзүүлэх нөлөө” судалгаа танилцуулна

ikon.mn
2020 оны 9 сарын 7
iKon.MN

ЭМЯ-нд 

11:00 цагт коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийнэ. 

Сангийн яаманд

11:00 цагт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны суурин төлөөлөгч А.Михнев нар цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурна. 

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш нар “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд улсын цэцэрлэгийн үзүүлэх нөлөө” судалгаагаа танилцуулна.

12:00 цагт “Нар-Мон” компаниас нийслэлийн удирдлагууд хувийн компанийн газрыг хууль бусаар хурааж авсан талаар мэдээлнэ.

Тусгаар тогтнолын ордонд

12:00 цагт Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар болон намын хорооны гишүүд орон нутгийн сонгуулийн талаар мэдээлнэ. 

МҮЭХ-төв байр 4 давхарт хурлын танхимд

13:00 цагт УБТЗ ХНН болон Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны 2018-2019 оны хамтын гэрээг ажил олгогчийн зүгээс дангаараа хүчингүйд тооцож, гишүүдийн сайн дураар төлдөг татвар хураалтыг дур мэдэн зогсоосон талаар тус холбооноос мэдээлэл хийнэ.