Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

10 настай хүү номныхоо орлогоос УОК-т 500,000 төгрөг хандивлалаа

ikon.mn
2020 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Тавдугаар ангийн сурагч Н.Содбилэг өөрийн зохиосон үлгэрээ “Ухаант мэргэн” нэртэйгээр цувралаар хэвлүүлэн “Аз хур”, “Мир” номын дэлгүүрүүдэд худалдаалсан байна.

Тэрбээр өнөөдөр номныхоо орлогоос Улсын Онцгой Комисст 500,000 төгрөгийг аавын хамт ирж гардуулж өглөө.

Сурагч Н.Содбилэг коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сургуулийн үйл ажиллагааг зогсоонтой холбогдуулан цахим хичээлийнхээ хажуугаар үлгэр зохиож эхэлжээ.

 
 

Түүний зохиосон “Ухаант мэргэн” ном нь 5 боть бөгөөд хоёр нь үлгэрийнх, гурав нь комик хэлбэрээр бүтээгдсэн. Үлгэрийн ном нь 9,900, комик ном нь 5,500 төгрөгөөр худалдаалагддаг гэдгээ энэ үеэр танилцуулжээ.

 

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Зураг
14 | 18 | 19 цаг