Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

29-р тусгай сургуульд хүмүүнлэгийн танхим тохижуулж өглөө

ikon.mn
2020 оны 9 сарын 1
iKon.MN

Бичил Глобус санхүүгийн нэгдэл нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөнтэй хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 29-р сургуульд Хүмүүнлэгийн тэнхим нээж, иж бүрэн тохижуулан хүлээлгэж өглөө.

Уг хүмүүнлэгийн тэнхимээр дамжуулан сурагцагч хүүхдүүд хүмүүнлэгийн эрх зүй, гамшгийн бэлэн байдал, анхны тусламжийн талаарх мэдлэг, ойлголттой болох, чөлөөт цагаараа сайн дурын үйл ажиллагааг санаачлан зохион байгуулах, бие даах чадвараа нэмэгдүүлж, нийгэмдээ өөрсдийн хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой болж байгаа юм.

Бичил глобус санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга С.Отгонбат:​

 
 

Бичил Глобус санхүүгийн нэгдэл Гэр бүл, хүүхэд залуучуудыг хөгжүүлэх чиглэлээр Монголын улаан загалмай нийгэмлэгтэй урт хугацааны хамтын ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.  

Үүний хүрээнд хийгдэж байгаа ажлууд маань эхнээсээ бэлэн болж, Эрдэм номын энэхүү баярын өдөр 29-р сургуулийнхаа хүүхдүүдэд хүмүүнлэгийн танхимаа хүлээлгэж өгч байгаадаа баяртай байна.

Цаашдаа ч бид Монголынхоо ирээдүй болсон дүү нарынхаа сурах үйл,төлөвшил, хөгжлийн төлөө олон олон ажлуудыг  шат дараатайгаар чин сэтгэлээсээ зохион байгуулж хэрэгжүүлсээр байх болно.

фото
 
 
 
 
 

#Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай