Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Энэ онд 28 авто зам болон есөн гүүр, Чингис хааны музейн барилга ашиглалтад орно"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
00:00 00:00
"Энэ онд 28 авто зам болон есөн гүүр, Чингис хааны музейн барилга ашиглалтад орно"
Sara, ikon.mn - text to speech

2020 оны төсвийн тодотголыг УИХ-аас өнгөрсөн Баасан гарагт баталсан билээ.

Төсвийн тодотголд 1,330.8 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 1,446 төсөл хэрэгжүүлж, 2020 онд 514 барилга байгууламж ашиглалтад оруулахаар тусгасан тухай сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн байна.

Сангийн сайдын мэдээлснээр нийт 134 сургууль баригдаж байгаагаас 2020 онд 51 сургууль, баригдаж буй 145 цэцэрлэгээс 72 нь тус тус ашиглалтад орох юм байна.

Түүнчлэн 75 эмнэлэг баригдаж байгаагаас энэ онд 44 нь ашиглалтад орох бол 107 авто зам, гүүрийн байгууламжаас 104 км урт 28 авто зам, есөн гүүрийг дуусгах аж.

Мөн 217.8 км цахилгаан дамжуулах агаарын шугам, цахилгаан дамжуулах зургаан дэд станц ашиглалтад орж Дорноговь аймгийн дулааны станц шинэчлэгдэнэ.

Түүхийн өв соёл, аялал жуулчлалын төсөл болох Байгалийн түүхийн музейн буурин дээр баригдаж буй Чингис хааны музей болон Үндэсний номын сангийн шинэ барилга энэ онд бэлэн болох юм байна.

/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМ ХЭМЖЭЭТЭЙГЭЭР ХАРАХ БОЛОМЖТОЙ/

 

 

Зураг
14 | 18 | 20 цаг