Монгол улс болон Америкийн Нэгдсэн Улсын (АНУ) хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Засгийн газраас санхүүжилттэй Ирээдүйн Манлайлагчдын Хөтөлбөрийг (FLEX) Монгол улсад 2017 онд хэрэгжүүлж эхлэхээр шийдвэр гарсан.
Үүний дагуу Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам болон хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага Америкийн Олон Улсын Боловсролын Зөвлөл хамтран ажиллахаар хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг зурcан.
АНУ-ын Засгийн газрын санхүүжилттай бүрэн тэтгэлэгт FLEX хөтөлбөр нь Монголын бүрэн дунд сургуулийн сурагчдад Америкийн Нэгдсэн Улсын (АНУ)-ын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй сурч Америк гэр бүлийн нэг гишүүн нь болж амьдрах боломжийг олгодог урт хугацааны солилцооны хөтөлбөр юм.
Энэ жил ФЛЕКС Монголия анх удаа 2021-2022 оны шалгаруулалтыг цахимаар явуулахад бэлэн боллоо.
2021-2022 оны шалгаруулалтад оролцох хүсэлтэй сурагчдад тавигдах шаардлага:
Хөгжлийн бэрхшээлтэй сурагчид 2003 оны 1 сарын 1-ээс 2006 оны 7 сарын 15-ны хооронд төрсөн байх
Хэрвээ та дээрх шаардлагуудыг хангасан бол дараах линкээр орж шалгалтаа өгөх боломжтой: https://ais.americancouncils.org/flex
Энэ жилийн 1,2-р шатны шалгаруулалт 9 сарын 1-ээс 10 сарын 15 хооронд үргэлжлэх ба шалгалтыг аль ч байршлаас интернет ашиглан өгөх боломжтой. (2-р шатанд тэнцсэн сурагчид руу 11 сарын сүүлээр Америкийн Зөвлөлийн оффисоос холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно. Хэрвээ сурагч та энэ жилийн тавигдах бүх шаардлагуудыг хангаж байвал дараах холбоосоор орж шалгалтаа өгнө үү: https://ais.americancouncils.org/flex
ФЛЕКС хөтөлбөрийн шалгалтын үе шатуудын талаарх мэдээлэл:
1-р шат
Сонгон шалгаруулалтын 1-р шат 9 сарын 1-ээс 10-р сарын 15 хүртэл явагдах бөгөөд энэ жилийн үндсэн шаардлагуудыг хангасан сурагч бүрд нээлттэй. 1-р шатанд сурагчид цахим өргөдлөө бөглөж, 3 эссе асуултанд хариулах бөгөөд бүртгүүлснээс хойш 10 хоногийн дотор бөглөж явуулах шаардлагатай.
Жишээ нь: 9 сарын 2-нд бүртгэлээ баталгаажуулж өргөдлөө эхлүүлсэн бол өргөдлөө явуулах эцсийн хугацаа 9 сарын 11.
2-р шат
1-р шатанд өргөдлөө бүрэн гүйцэд бөглөж явуулсан бүх сурагч 2-р шатанд уригдана. 2-р шатанд оролцох урилгыг өргөдлөө явуулсан хугацаанаас хойш 24 цагийн дотор имэйлээр хүлээн авч оролцогч илгээсэн холбоосоор орж англи хэлний тестийг 15 минутын дотор бөглөж явуулна.
Сонгон шалгаруулалтын 2-р шат 9 сарын 1-ээс 10-р сарын 15 хүртэл явагдана.
3-р шат
Энэ жилийн хувьд 3-р шатны шалгаруулалт 2020 оны 11 сарын сүүлээр явагдах бөгөөд бүрэн өргөдөл, эссе, ярилцлага, англи хэлний цогц шалгалтаас бүрдэнэ. 3-р шатанд тэнцсэн сурагчид руу Америкийн Зөвлөлийн төв оффисоос имэйлээр холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
Холбоо барих:
Утасны дугаар: (976) 93130647
Имэйл хаяаг: flex.mn@americancouncils.org
Фэйсбоок: http://www.facebook.com/FLEXMongolia
Инстаграм: http://www.instagram.com/flexmongolia