Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийнхэн хоригдож буй АН-ын гишүүдээ эргэжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан Намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нар хорих 409 дүгээр ангид хоригдож буй намын гишүүдээ өчигдөр эргэжээ.

Анхан шатны шүүхээс С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Эрдэнэбат, Б.Болор, Д.Ганболд нарын хүмүүсийг гэм буруутайд тооцож хорих ял оноосон билээ. 

Хоригдож буй хүмүүсийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд гэм буруутай эсэх нь давах болон хяналтын шатны шүүхээр эцэслэн тогтоогдох юм.