Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгай үүргийн нислэгээр гадаад улсаас иргэдээ татан авах ажил хэрхэн явагддаг болон тусгаарлах байрны асуудал

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр гадаадаас иргэдээ татан авч буй тусгай үүргийн нислэгтэй холбоотой процедурыг тайлбарлалаа.



  • Тухайн сарын захиалгат нислэгийн хуваарийг Монгол Улсын Шадар сайдаар батлуулдаг.
  • Иргэдийн өргөдлийг хүлээж авч байгаа ажлын хэсэг ажиллаж байгаа.
  • Ажлын хэсгээ улс орон бүрээр нь таван шалтгаан болон бусад шалтгаан гэж ангилан гаргасан.
  • Гадаад дахь ЭСЯ-дуудаар дамжуулаад өргөдлүүдийг хүлээж авч байна.
  • Онгоцондоо суух захиалга өгсөн иргэдийн нэрийг хоёр талаасаа тулгадаг.
  • Сүүлийн үед БНСУ, Японы нислэгтэй холбоотой асуудлыг ил тод болгосон учир аливаа зөрчил багассан гэж ажлын хэсгээс үзэж байгаа.
  • Одоо АНУ-тай холбоотой асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна.
  • Ажлын хэсэг нэрээ гаргасны дараа МИАТ-д хүргүүлдэг. Ингээд албан ёсоор МИАТ-аас билетээ баталгаажуулаад Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа.

Тусгаарлах байрны тухайд

Шуурхай штабын даргын хувьд бодит нөхцөл байдал дээр ажиллаж байгаа. Тусгаарлах байртай холбоотой асуудлууд гарч байгаа. Өчигдөр УОК-ын хурал дууссаны дараа ажлын хэсэг гаргаад "Wen Zhou" буудалд очиж ажиллан, лайв хийн олон нийтэд түгээлээ. Гэтэл гарч байгаа шүүмжлэлтэй холбоотой асуудал бодит амьдрал дээр зарим талаар тийм биш. Энэ 6, 7, 8 сарын хугацаанд ажиглаад байхад тусгаарлах байртай холбоотой зөрчил 1-2 хүнд холбоотой гардаг. 

Бид хоолны амталгааны ажлын хэсэг хүртэл гарган хуваарийн дагуу ажиллуулж байна. Хоолны амталгаатай холбоотой асуудал багассан.

Тоёоко Инн зочид буудалд гэхэд 250 метрийн хол газраас хоол зөөж байгаа асуудлууд бий. Илэрсэн зөрчил, дутагдал бүрийг тухайн цагт нь шийдүүлж байна. 

"Wen Zhou" зочид буудалд мэргэжлийн хяналтын байгууллагаас байцаагч явуулан шалгалт хийлгэн, зөвлөмж өгч байгаа. Бүх буудалд анхаарч ажиллаж байгаа, хүндрэлүүд бий. Энэ бүхнийг зохицуулаад явж байгааг албан ёсоор илэрхийлье.